-
2018 оны 1 сарын 25
Усанд нимбэг хийж уух нь бусад ундаануудаас илүү цангаа тайлахаас гадна амин дэм, эрдэс, биед хэрэгцээтэй элементүүдийг нөхөж өгдөг олон давуу талтай.
-
2018 оны 1 сарын 25
Хэн хүнгүй цэвэр агаар хүсэх энэ л үеэр редакцийн даалгавар өвөртлөн Сэлэнгэ аймгийн Мандал сумын зүг хөлгийн жолоо залж, аяны дөрөө жийлээ.
-
2018 оны 1 сарын 25
Солигдмол үүлтэй. Нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна.
-
2018 оны 1 сарын 25
Иргэд сар бүр эрүүл мэндийн даатгалд хураамж төлдөг хэрнээ ямар ч тусламж хөнгөлөлт авч чаддаггүй, хэрхэн хөнгөлөлт эдлэхээ мэддэггүй, улсын эмнэлэгт хэвтэх гэхээр дараалал нь дийлдэхгүй, эрүүл мэндийн даатгалыг ашиглаж өөрийн эрүүл мэнддээ анхаарал хандуулах боломжгүй байдаг хэмээн бухимдах нь элбэг.
-
2018 оны 1 сарын 24
төр, хувийн хэвшилд санал болгоно
-
2018 оны 1 сарын 24
Эрдэнэтчүүд баяраа тэмдэглээд сүйд. Чих часхийлгэж, хацар хайрах идэр есийн жавар тэдний баяр хөөрийг дэмжиж байгаа гэлтэй -28 хүрч тачигнав.
-
2018 оны 1 сарын 23
МҮЭ-ийн холбооны зүгээс Засгийн газар, Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандаж хэрэглэгчийг хохироон, хууль зөрчиж зах зээлд шатахууны зохиомол хомсдол үүсгэж буй холбогдох компаниудад “Өрсөлдөөний тухай хууль”-ийн 7.1.1, 7.1.2, “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль”-ийн дагуу хариуцлага тооцож хэрэглэгчийн эрхийг хамгаалахыг Засгийн газарт санал, шаардлага хүргүүлж байна. Энэ талаараа өнөөдөр МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат болон салбарын ҮЭ-ийн холбооны дарга нар хэвлэлийн хурлын үеэр мэдээлэл өгсөн юм.
-
2018 оны 1 сарын 23
Монголын Залуучуудын Холбоо, “Хандлагаа өөрчлье – Хамтдаа хөгжье” ТББ, “Мөрөөдөл Өртөө” НҮТББ нар хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Бүтээлч гар” үзэсгэлэн худалдааг 2018 оны 1-р сарын 27, 28-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэн худалдааны зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжин, тэдний урласан бүтээгдхүүнийг олон нийтэд суртчилан таниулах, худалдан борлуулах юм.
-
2018 оны 1 сарын 23
Гэр хорооллын 1000 жорлон, 1000 янданг алга болно
Чингэлтэй дүүргийн долдугаар хороонд ирэх дөрөвдүгээр сараас ажил нь эхэлж 11 дүгээр сард ашиглалтад орох Улаанбаатарын хамгийн эхний “Сервис центр” дэд бүтцийн төв нь гэр хорооллын айлууд хашаа руугаа инженерийн дэд бүтцийн төвийг оруулснаар эхний ээлжид 200-300 гэр хорооллын айл хотхон хэлбэрээр хөгжих боломжтой болох гэнэ. Гудамж хооронд асфалтан, бетон, чулуун замаар холбогдож бүрэн камержсан, дээд зэргийн гэрэлтүүлэгтэй гэр хорооллын “Сервис центр”-үүдийг нийслэлийн төсвөөс 10-12 тэрбум төгрөг гаргаж Засгийн газрын тусламжтайгаар хийж гүйцэтгэх бөгөөд 2018 онд гурван цогц “Сервис центр”-ийг ашиглалтад оруулснаар 1000 жорлон, 1000 яндан жагсаалаас гарах аж.
Засгийн газрын гишүүн Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханы ахалсан баг Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороонд “Сервис центр” ашиглалтад оруулахаар зураг төсөл нь бэлэн болсон бол сүүлийн үед багагүй хэл аманд орооцолдсоор яваа Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатын ахалсан баг үлдсэн нэг “Сервис центр”-ийг байгуулахаар болжээ. 2018 онд ийнхүү гурван ширхэг иж бүрэн “Сервис центр”-ийг ашиглалтад оруулах бол 2020 он гэхэд Улаанбаатарт нийтдээ 100 ширхэг “Сервис центр” ашиглалтад орсон байна гэдгийг нийслэлийн дарга нар амлаж байна. Одоогийн байдлаар нийтдээ 50 “Сервис центр” баригдахаар зураг төсөл нь батлагдчихсан байгаа аж. Зураг төсөл батлагдчихсан учраас бэлтгэл ажил бүрэн хийгдэж байгааг нийслэлийн дарга нар ярьж байна. Ийнхүү гэр хорооллын айлууд одоо амьдарч байгаа газартаа хаус бариад амьдрах боломж нээгдэж байна. Товчхондоо гэр хорооллын айл өрхүүд өөрийн газраа чөлөөлөх шаардлагагүй болж цахилгаан дулаан, цэвэр бохир усны систем, дэд бүтцээр хангагдах учир орон сууцны хорооллуудаас дутуугүй бүх бололцоо нөхцөл нээгдэж байгаа аж. Тэндээ байшин бариад юм уу, хаус бариад амьдрах бүх боломж нөхцлийг нийслэлийн зүгээс ийнхүү шийдэж эхэлж байна.
-
2018 оны 1 сарын 23
Өнгөрсөн зуны дэлгэр цагуудад сонгуульдсаар байгаад бидний зарим маань өвөл болдог, өвс тэжээл авдгаа мартчихжээ. Бас дээр нь Хурмаст тэнгэр хур бороогоо бага хайрлав.
-
2018 оны 1 сарын 23
Вьетнамчууд олноороо орж ирэх үү
Энэ өдрүүдэд УИХ-ын дарга М.Энхболд БНСВУ-ын Үндэсний ассамблейн дарга, хатагтай Нгуен Тхи Ким Нганы урилгаар тус улсад айлчилж хоёр улсын парламентын дарга нар албан ёсны хэлэлцээр хийж Монгол Улсын Их хурал, БНСВУ-ын Үндэсний ассамблей хоорондын хоорондын хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурсан. УИХ-ын дарга М.Энхболд БНСВУ-ын Ерөнхийлөгч Чан Дай Куанг-т бараалхаж, тус улсын Ерөнхий сайд Нгуен Саун Фук, Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд Нгуен Саун Гыөнг нартай уулзаж хоёр талын хамтын ажиллагааг улам өргөжүүлэх, Засгийн газар хоорондын хуралдаанаас дэвшүүлсэн зорилтуудыг амжилттай хэрэгжүүлэх нь хоёр талын эрх ашигт бүрэн нийцтэйд харилцан санал нэгдэж байгаагаа илэрхийлцгээжээ.
УИХ-ын даргын айлчлалын үеэр тус улсын Ерөнхий сайд Нгуен Саун Фук Вьетнамаас Монголд далайн гаралтай бүтээгдэхүүн, цагаан будаа, кофе, цайны экспортыг нэмэгдүүлэх “Петро Вьетнам” компанийг Монголд газрын тосны хайгуул хийлгүүлэх, Вьетнамын мэргэжилтэй ажилчдыг Монголд олон тоогоор ажиллуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Хариуд нь М.Энхболд дарга газрын тосны хайгуулын чиглэлээр “Петро Вьетнам” компанийг Монголд үйл ажиллагаа явуулахыг Засгийн газрын зүгээс дэмжихэд бэлэн байгааг илэрхийлж, хоёр талын бизнесийг нэмэгдүүлэхийн тулд агаарын болон төмөр замын тээврийг нэмэгдүүэлх шаардлагатай байгаа бөгөөд энэ ажилд Вьетнам улсыг илүү идэвхитэй ажиллана гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ. Вьетнамын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд Нгуен Саун Гыенг Монголд ясны гурил, малын арьс шир экспортлох сонирхолтой байгаагаа илэрхийлж, Монголоос гүн хөлдөөсөн махан бүтээгдэхүүнийг экспортлох аж ахуйн нэгжүүдийн зөвшөөрлийн асуудлыг яаралтай шийдэхээ амлажээ.
Ийнхүү УИХ-ын дарга М.Энхболдын БНСВУ-д хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд Вьетнамаас Монголд цагаан будаа, кофе, цай, далайн гаралтай бүтээгдэхүүний экспорт нэмэгдэж хариуд нь Монгол Улс мэргэжилтэй ажилтан гэсэн баахан Вьетнамчуудыг оруулан ирж, машин засварын болон зам засвар, барилгын салбарт манайхантай өрсөлдөж эхлэх бололтой.
-
2018 оны 1 сарын 23
ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Говьсүмбэр аймагт ажиллажээ.
-
2018 оны 1 сарын 23
Гадаадын иргэн, харьяатын газраас төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулан ажилладаг.
-
2018 оны 1 сарын 23
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой компаниудын удирдлагуудтай 2018 оны 1 дүгээр сар 22-ны өдөр уулзаж, Засгийн газрын 2018 оны 08 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор албан даалгавар өглөө.
-
2018 оны 1 сарын 22
Монголчууд БНСУ-д визгүй зорчих нь хэзээ бол
Ерөнхий сайд У.Хүрэлсүх сая БНСУ-ын Ерөнхий сайдын урилгаар тус улсад айлчилж Засгийн газрын өрийг 700 сая ам доллараар нэмчихээд ирсэн. У.Хүрэлсүх сайд айлчлалынхаа хүрээнд олон асуудал ярилцсаны нэг нь ”Монголчуудыг БНСУ-д визгүй зорчуулах тухай” орсон болов уу. Ямартай ч Ерөнхий сайд маань ирснийхээ дараа ”Ажилгүй иргэд БНСУ-д очиж ажиллаж аж амьдралаа дээшлүүлэх хэрэгтэй” гэсэн. Уг нь 2017 оны 11 сарын байдлаар 131 мянган хүн ажилгүй байгаа мэдээлэл гарсан байсан. Тэднээс идэвхтэй ажил хайж байгаа нь 29 мянган хүн гэж байгаа юм. Үнэндээ Монголчууд БНСУ-руу визгүй зорчлоо гээд тэнд очоод харлаж үлдэх хүмүүсийн тоо бол БНСУ шиг Азийн бар эдийн засагтай улсын хуьд ёстой л ”Элсэнд асгасан ус” шиг л үнэндээ шалихгүй асуудал. 145 сая хүн¬тэй ОХУ-ын Ерөнхийлөгч В.Пу¬тин 2013 оны 11 дүгээр сарын 13-нд БНСУ-д ганцхан хоногийн айлчлал хийж харилцан визгүй зорчих гэрээнд гарын үсэг зур¬чихна лээ. Визгүй болсон оросуу¬даас дор хаяж зургаан сая хүн БНСУ-д эхний ээлжинд гарна гэсэн тооцоог “Эхо Москва” радио мэдээлж байсан. Гэтэл 2017 оны есдүгээр сарын байдлаар ердөө 520 мянган Орос л БНСУ руу гарсан тооцоо хийсэн байсан. Удахгүй БНСУ-руу визгүй зорчдог болчихвол уг нь Монголчуудад хэрэгтэй л юмсан. Визгүй боллоо гээд тийшээ явах, тэнд үлдэх хүмүүсийн тоо бол одоо байгаа 45 мянга дээр ойролцоогоор 30 мянган хүн л болох болов уу. Нийлээд дээд тал нь 80 мянга болох биз. Энэ бол БНСУ-ын хувьд үнэндээ юу ч биш л дээ. Тэнд 1.5 сая Вьетнам, 2 сая орчим Филлипин, сая гаруй Индонез гээд Азиуд маш их бий. Тэдний хажууд 80 гаруйхан Монгол бол үнэндээ “Өвсөнд унагасан зүү эрэх” төдийний л асуудал гэдгийг Солонгосчууд сайн мэдэж байгаа тул тун удахгүй манайхныг визгүй зорчуулдаг болгож болзошгүй. Тэгвэл ёстой л Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлснээр “Ажилгүй Монголчууд Солонгост очиж амьдрал ахуйгаа дээшлүүлэх боломж нээгдэх” юм. Харин тэр цаг хэзээ бол.
-
2018 оны 1 сарын 22
Хувь хүний орлогын албан татвар
-
2018 оны 1 сарын 22
Гэр хорооллын цахилгааны шөнийн тарифыг тэглээгүй бололтой
Ж.Эрдэнэбат болон У.Хүрэлсүх хоёр Ерөнхий сайдыг дамнан “Гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны шөнийн тарифыг тэглэнэ” гэсэн яриа олонтаа сонсогдож Улаанбаатарын гэр хорооллын 230-аад мянган өрх айлууд цахилгаан халаагуур тавьж, шөнөжин залгаастай хонож эхэлсэн нь сар гаруйхны өмнөх явдал. Гэтэл сүүлийн үед “Цахилгааны төлбөр дийлдэхээ болилоо. Ж.Эрдэнэбат, У.Хүрэлсүх нар худлаа ярьсан байна. Цахилгааны шөнийн тарифыг тэглээгүй юм байна. Ард иргэдээ ингэж муухай хуурдаг нь яаж байгаа юм бол” хэмээн бухимдсан иргэдийн тоо тасралтгүй өссөөр байгаа юм. Цахилгааны шөнийн тарифыг 22-06 цагийн хооронд тэглэнэ гэсэн ч 1500 квт-ыг давсан тохиолдолд хэрэглэгчид төлөх мөнгөө нэмж тооцуулах талаар цахилгаанчид ярьж байгаа аж. Түүнчлэн утаа хамгийн ихээр үйлдвэрлэдэг хоёрхон хэсэгт шөнийн тарифыг тэглэсэн шийдвэр хэрэгжиж байгаа бөгөөд Амгалан, Улиастай, Хужирбулан, Гацуурт зэрэг Баянзүрх дүүргийн бүсүүдэд энэ шийдвэр хэрэгжихгүй байгаа нь үнэн болж таарч байна. Уг нь бол Улаанбаатарын шөнийн цахилгааны үнийг ОХУ-д урьдчилаад төлчихдөг учир үнэгүй түгээх ёстой гэдгийг Цахилгаан дамжуулах сүлжээ компанийн ажилчид ярьж байгаа юм. Гэтэл Ж.Эрдэнэбат, У.Хүрэлсүх Ерөнхий сайдууд гэр хорооллын амьдралын боломж тааруу иргэдийнхээ сэтгэлзүйгээр ингэтэл тоглох ямар шаардлага байсан юм бол. Ийнхүү молигодуулсан иргэд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд хандаж бухимдлаа илэрхийлж эхэллээ. Дээр нь УИХ дахь сөрөг хүчний зүгээс У.Хүрэлсүхийн Засгийн газартай хариуцлага тооцохоо илэрхийлж эхлээд байгаа. Ямартай ч Цагаан сараас өмнөхөн юмуу дараа нь засаг төр бужигнах нь тодорхой болж байх шиг.
-
2018 оны 1 сарын 22
Энэ удаагийн Хацү башё нэлээд шуугиантайгаар үргэлжилж байна
-
2018 оны 1 сарын 22
Энэ жилийн өвөл нэг их хүйтрэхгүй байсаар хавартай золгох нь гэсэн яриа гарсаар удсан. Гурван ес эхэлчихээд байхад хавар шиг налайж, гунан үхрийг гомдоолоо гээд л цахимаар шуугиад байв.
-
2018 оны 1 сарын 22
Багш нар чуулж байна
Яг одоо төрийн ордны Ардын Их хурлын их танхимд “Тогтвортой хөгжил-Ерөнхий боловсрол” улсын II чуулган Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор болж байна. Чуулганыг нээж Ерөнхий сайд У.Хүрэлсүх илтгэл тавьсан бөгөөд уг чуулганд Монгол орны 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын удирдлага, багш нарын төлөөлүүд оролцож багшийн хөдөлмөрийн үнэлэмж, ерөнхий боловсролын системд хийх шинэчлэлт өөрчлөлт зэрэг олон асуудлыг нэгтгэн хэлэлцэж байгаа юм. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа Ерөнхий сайдад хандаж “Багш нарын улсын хоёрдугаар зөвлөгөөнийг 11 жилийн дараа зохион байгуулж, боловсролын шинэчлэлийн асуудлаа хэлэлцэх шаардлагатай байна. Энэ чуулганыг Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулах хүсэлтэй байна” гэснийг У.Хүрэлсүх сайд хүлээн авснаар өнөөдрийн энэхүү чуулган зохион байгуулагдаж байгаа ажээ.
У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрын зүгээс 2018 онд улсын хэмжээнд улсын төсвийн болон гадаадын буцалтгүй тусламж, зээлийн хөрөнгөөр 46186 суудлын хүчин чадалтай 99 сургууль, 2090 орны хүчин чадалтай 19 дотуур байр, 20140 орны хүчин чадалтай 127 цэцэрлэгийг барьж эхлэх зорилт дэвшүүлжээ. Мөн гурван ээлжээр хичээллэдэг ерөнхий боловсролын сургууль 2016 онд 31 байсан бол 2017 оны төгсгөлд 21 болж буурсан, 2019-2020 оны хичээлийн жил эхлэхэд гурван ээлжээр хичээллэдэг сургуульгүй болох зорилт дэвшүүлээд байгаа юм.
Монгол Улсын Засгийн газраас багш нарын ажиллах нөхцөл бололцоог сайжруулах, боловсролын салбарын хүртээмж, чанарыг дээшлүүлэхэд шаардлагатай бүх арга хэмжээг хэрэгжүүлэх, багш, нарын болон нийт төрийн албан хаагчдын цалин, хөлсийг нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг хангах асуудал Засгийн газрын анхаарлын төвд байгааг Ерөнхий сайд илтгэлдээ онцолсон юм. Ерөнхий сайдын ивээл дор болж байгаа “Тогтвортой хөгжил-Ерөнхий боловсрол” улсын II чуулган үргэлжилж байна.