-
2020 оны 3 сарын 13
“Хэвтэн эмчлүүлж байгаа иргэдэд өгөх хоолыг өмнөх үеийнхээс нэмэгдүүлсэн. Гэвч иргэд “Амтгүй байна, бага байна” гэдэг зүйлийг тавих болсон. Улмаар “Гэрийнхээ хоолыг идэхгүй бол хоолшихгүй байна” гэдэг асуудал гаргаж байгаа. Улсын хэмжээнд онц байдал зарласан. Хэрвээ эргэлтийг өмнөх шигээ цагийн зохицуулалтгүй байлгавал халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжгүй болно.
-
2020 оны 3 сарын 13
Шинэ төрлийн коронавирусний халдвартай болох нь тогтоогдсон Франц Улсын иргэнтэй нэг онгоцоор ирсэн Их Британийн иргэний шинжилгээний хариу гарсан талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өөрийн твитер хуудсаараа дамжуулан жиргэжээ.
-
2020 оны 3 сарын 13
Эдгээр эм бэлдмэл, дархлаа дэмжих витаминыг эрүүл мэндийн байгууллагууд, мөн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоод, угаарын хийн хордлого болон коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх шуурхай штаб зэрэг олон газарт хүч нэмэгдүүлэн ажиллаж байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтнүүддээ нэн даруй хуваарилан хүргүүлж байна.
-
2020 оны 3 сарын 13
Улаанбаатарт үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор 21-23 градус, бусад хэсгээр 14-16 градус, өдөртөө 3-5 градус хүйтэн байна.
-
2020 оны 3 сарын 12
Өнгөрсөн 7 хоногт Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Орхон, Төв аймгуудын ихэнх нутаг, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн хойд, Хэнтийн баруун, Дорнодын өмнөд, Баян-Өлгий, Өмнөговь, Дорнодын зарим газраар 0.0-8.4 мм цас орсноос хамгийн их нь Ховдын баруун хойд, Улаанбаатар орчмоор 5.7-8.4 мм, бусад нутгаар 0.0-5.3 мм цас орсон байна.
-
2020 оны 3 сарын 12
Шинэ коронавирусний халдвар авсан нь тогтоогдоод буй Франц улсын иргэнтэй хамт нэг онгоцоор Монголд ирсэн Англи улсын иргэнийг Увс аймгийн Бөхмөрөн сумын Ямаатын аманд тусгаарлаад буй.
-
2020 оны 3 сарын 12
Зөрчлийн тухай хуулиар үнэ нэмсэн байгууллага, аж ахуйн нэгжид таван саяас 20 сая хүртэлх торгууль ногдуулж, аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах юм байна.
-
2020 оны 3 сарын 12
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх энэ сарын 13-нд зарлагдсан шүүх хурлуудаа хойшлууллаа.
-
2020 оны 3 сарын 12
Ховордож буй хүрэн баавгайг агнаж, түүхий эд болох 12 ширхэг сарвуу, тавхайг хадгалж, худалдан борлуулахаар бэлтгэж байсныг илрүүллээ.
-
2020 оны 3 сарын 12
Тус зочид буудалд байрлаж байсан Польш улсын хоёр иргэн халуурах шинж тэмдэг илэрч эрүүл мэндийн байгууллагад хандсан байна. Мэдээллийн дагуу яаралтай түргэн тусламжийн эмч нар ирж, гадна талбайг цагдаа, онцгойгийн байгууллагаас хамгаалалт авчээ.
-
2020 оны 3 сарын 12
Онцгой дэглэм тогтоосон үед зөрчил гаргасан иргэнийг 150 мянган төгрөг, аж ахуйн нэгжийг сая 500 мянган төгрөгөөр торгоно.
-
2020 оны 3 сарын 12
“Оном” сангийн тэргүүн Д.Наранбаатар коронавирусний халдвар агаар болон гадаргууд хэдий хугацаанд тэсвэртэй талаар эрдэм шинжилгээний судалгааны үр дүнгээ танилцууллаа.
-
2020 оны 3 сарын 12
“Франц иргэнтэй холбоотой 126 хүний ойрын хавьтал хянагдаж байгаа хүмүүсийн шинжилгээгээр халдвар илрээгүй. Энэ сарын 11-нд ХӨСҮТ-д найман сэжигтэй тохиолдол тусгаарлагдаж тандалт, шинжилгээ хийгдэж байна. Мөн өдөр 149 иргэнийг ажиглалтад авсан. Франц иргэний хувьд эмчилгээ хийгдэж байна. Давтан шинжилгээ өнөөдөр авсан. Хамгийн гол нь сэтгэл санааны хувьд тогтворгүй байна. Мөн Монголд өвчин тараасан талаар дэлхий ярьж, харж байгаа талаар сэтгэл санаа нь маш их зовж, тогтворгүй байна.
-
2020 оны 3 сарын 12
Сүүлийн 24 цагийн дотор 286 хүн нас барлаа. Үүнээс БНХАУ-д 31 хүн, БНСУ-д 60 нас барсан байна.
-
2020 оны 3 сарын 12
Өмнөговь аймгийн Ханбогд суманд үйл ажиллагаагаа явуулдаг "Оюутолгой" компанийн ажилчнаас COVI-19 халдварын шинж тэмдэг илэрсэн тул тусгаарлах арга хэмжээ авч, шинжилээ авах багийг тусгай үүргийн онгоцоор нисгэх болсон талаар бид өмнө нь мэдээллэсэн билээ.
-
2020 оны 3 сарын 12
Хотын удирдлагууд халдваргүйжүүлэлтийн ажилд тулгамдаж буй асуудал бий эсэх талаар санал солилцоод ариутгалын бодисын нөөц, техник төхөрөөмжийн бэлэн байдлыг үзэж шалгалаа.
-
2020 оны 3 сарын 12
Энэ сарын 2-нд Францын улсын иргэнээр дамжин Монгол Улсад коронавирусний анхны тохиолдол илэрсэн билээ. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан 126 хүнийг тусгаарласан бол үүнээс 23 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан юм. Мэргэжлийн байгууллагаас иргэдийг аль болох тайван байж, сэтгэл санаагаа хямраахгүй байхыг зөвлөж буй. Үүнтэй холбогдуулан клиник сэтгэлзүйч Т.Хонгорзултай ярилцлаа.
-
2020 оны 3 сарын 12
Коронавирусын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор өвчний голомтын бүсэд оршин сууж байсан, өвчний шинж тэмдэг илэрч байгаа бол бүртгэлд хамрагдахаас сайн дураараа татгалзахыг зөвлөж байна.
-
2020 оны 3 сарын 11
Гуравдугаар сарын 10-аас 16-ны өглөөний 06:00 цаг хүртэл нийтийн тээврийн автобусанд тодорхой хэмжээний хязгаарлалт хийгдэж байна. Тухайлбал, 15 минут тутамд нэг автобус явдаг байсан бол одоо 30-35 минут болгож зохицуулж байна. Өөрөөр хэлбэл, амралтын өдрүүдэд 30, ажлын өдрүүдэд 50 хувиар автобусны гаралтыг хязгаарлаж байгаа.
-
2020 оны 3 сарын 11
Нийслэлд үйл ажиллагаа эрхэлж буй зарим худалдаа үйлчилгээний газруудад ариутгал халдваргүйжүүлэлт хийх зорилгоор үйл ажиллагааг нь энэ сарын 16-ны өдрийг хүртэл түр зогсоох талаар нийслэлийн Засаг дарга захирамж гаргасан.