-
2020 оны 9 сарын 08
Нарны зам, “Моннис” ХХК-ийн урд уулзварт хувийн эзэмшлийн Toyota Prius маркийн автомашины жолооч нь албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчийг мөргөн хэргийн газрыг орхин зугтжээ.
-
2020 оны 9 сарын 08
МУ-ын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Ногоон хөгжлийн арван гол ажил тусгагдсан. Үүний нэг нь уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч сүйдсэн газар нутгийг нөхөн сэргээх ажил юм. Улсын хэмжээнд 2020 оны байдлаар уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч сүйдсэн 18366 га талбай байгаа бөгөөд ашиглагдаж дууссан буюу нөхөн сэргээх боломжтой 7609 га талбай байгаа гэсэн судалгаа гарсан байна.
-
2020 оны 9 сарын 08
Нийслэлийн Баянгол дүүргийн ЗДТГ-аас санаачлан хэрэгжүүлж буй Баянгол дүүргийн “Түрээсийн орон сууц” хөтөлбөр, Засгийн газрын 248 дугаар тогтоолоор батлагдсан “Түрээсийн орон сууц” хөтөлбөр, Баянгол дүүргийн ИТХ-ын 2019 оны аравдугаар сарын 31-ний өдрийн 13/01 дүгээр тогтоолоор батлагдсан “Баянгол-түрээсийн орон сууц” дэд хөтөлбөрийн хүрээнд дүүргийн зорилтот бүлгийн иргэдийг хамруулах бүртгэл энэ сарын 15-нд буюу 2020 оны есдүгээр сарын 15-нд эхэлж, 09-р сарын 30-ны өдрүүдэд үргэлжилнэ.
-
2020 оны 9 сарын 08
Хонконг-Улаанбаатар чиглэлийн ОМ-298 дугаартай тусгай үүргийн онгоц өнөөдөр 06:25 цагт Улаанбаатараас хөөрлөө. Тус онгоцоор нийт 262 иргэн эх орондоо ирэх бөгөөд эрүүл мэндийн шалтгаантай-46, өндөр настан-37, бага насны хүүхэдтэй гэр бүл-52, жирэмсэн-3, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 124 иргэн байгаа юм.
-
2020 оны 9 сарын 08
09.00 цагт Засгийн газрын XI байранд МСНЭ, СЕХ, ТЕГ-аас орон нутгийн сонгуулийг зохион байгуулах, холбогдох хууль, журмыг хэрэгжүүлэх уулзалт зохион байгуулна. Утас: 90106600, 94111727
-
2020 оны 9 сарын 08
Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно.
-
2020 оны 9 сарын 07
Завхан аймгийн Тосонцэнгэл суманд тарваган тахлаар өвчилсөн иргэн өнөөдөр нас баржээ.
-
2020 оны 9 сарын 07
Баянгол дүүргийн 20 дугаар хороо “Эрчим хүчний гудамж”-аас Сонсголонгийн авто зам хүртэл хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж, нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлүүдэд өөрчлөлт орно.
-
2020 оны 9 сарын 07
Ховд аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан автобусаар 73 ширхэг лаазалсан тарваганы мах оруулахаар завдсан зөрчлийг илрүүлж, зөрчлийг Цагдаагийн байгуллага руу шилжүүлжээ.
-
2020 оны 9 сарын 07
Харилцаа холбооны зохицуулах хорооноос санаачлан салбарын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах зорилгоор өнөөдөр Өглөөний уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Уулзалтад Монгол Улсын Их Хурлын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал, Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Г.Чинзориг, Харилцаа холбоо мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ, ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ, Монголын телевизүүдийн холбоо, Олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгчид, өргөн нэвтрүүлгийн телевизүүдийн төлөөлөл оролцлоо.
-
2020 оны 9 сарын 07
Гурил, талхны үнэ нэмэгдсэн шалтгаан нь үйлдвэрүүд техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийсэнтэй холбоотой гэж тайлбарлажээ. Энэ нь үнэ нэмэх шалтгаан болохгүй гэдгийг ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ мэдэгдлээ.
-
2020 оны 9 сарын 07
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас “Цэвэр агаар-Цэлмэг тэнгэр” өдөрлөгийг зохион байгуулж байна. Тус өдөрлөг нь төвийн зургаан дүүргийн Нэгдсэн үйлчилгээний цэгт нэг сарын хугацаанд зохион байгуулагдах юм.
-
2020 оны 9 сарын 07
БНСУ-д манай улсын найман иргэн коронавирусээр өвчилсөн. Эдгээр иргэдийн биеийн байдал дунд зэрэг гэж үнэлэгджээ.
-
2020 оны 9 сарын 07
Онцгой байдлын байгууллагаас улсын хэмжээнд шингэрүүлсэн шатдаг хийн станц, агуулах, автомашин хийгээр цэнэглэх станцуудад гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг зохион байгууллаа.
-
2020 оны 9 сарын 07
ХӨСҮТ-д эмчлүүлж буй зургаан хүний биеийн байдал хүндэвтэр байна.
-
2020 оны 9 сарын 07
Мөн өнгөрсөн амралтын өдөр 15 настай хүүхэд машин жолоодож, шон мөргөжээ. Ослын улмаас зорчигч дөрвөн хүн гэмтсэн байна. Иймд хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж байна.
-
2020 оны 9 сарын 07
Яруу найрагч, сэтгүүлч Цэндийн Доржсэмбэ таалал төгсөж монголын утга зохиолд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
-
2020 оны 9 сарын 07
Улаанбаатар хотын өмнө тулгамдаж буй асуудлуудын тэргүүн эгнээнд хог хаягдал, хог тээвэр, хогны менежментийн асуудал орж байна. Нийслэл хотод амьдарч буй иргэдээс жилд дунджаар 1 сая тонн хог хаягдал үүсдэг бөгөөд нэг айл өрхөд ногдох хог хаягдал өдөрт 4 граммаас 1,5 кг хүртэл байна гэсэн судалгаа бий. Иймд Улаанбаатар хотын хүн амын 30 хувь нь амьдарч буй Баянзүрх дүүргийн хог хаягдлын менежментийн талаар тодруулахаар тус дүүргийн Засаг дарга Т.Баясахтай ярилцлаа.
-
2020 оны 9 сарын 07
Энэ хичээлийн жилийн эхний сард сурагчид сургуулиас гаргасан хуваарийн дагуу ангидаа очиж суралцахын сацуу, сургуульд очихгүй өдрөө хичээлээ телевизээр хүлээн авч үзэх юм.
-
2020 оны 9 сарын 06
Энэ сарын 04-ний өдөр ОХУ-ын бараа бүтээгдэхүүний транзит тээвэр нэвтрэх явцдаа Сэлэнгэ аймгийн Баянгол суманд зам дагуу тоглож байсан зургаан хүүхддэд машины цонхоор чихэр шидэж өгсөн зөрчил илэрчээ. Улмаар хүүхдүүд асран хамгаалагчийн хамт тусгаарлагдсан байна.