2013 оны 8 сарын 15
Саяхан Хууль зүйн сайд Х.Тэмүүжин “Ё.Отгонбаярын болон Н.Хүрэлбаатарын хэргүүд замхраагүй. Замхруулах ч үгүй” гэсэн утгатай мэдээллийг хийсэн. Учир нь эдгээр сайд асангуудын хэргүүд анх дуулиан тарьж эхлээд зуны налгар өдрүүдэд чимээгүй болчихсон юм. Тэгэхээр л ард иргэд энэ хэргүүд замхарлаа гэж хардаад, тэр нь Хууль зүйн сайдын чихэнд хүрээд ингэж мэдэгдэхэд хүргэсэн байх.