-
2020 оны 3 сарын 20
Энэхүү шийдвэр нь зээлийн эргэн төлөлтөд хүндрэл учирч буй зээлдэгчид зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрөө түр хугацаагаар эргүүлэн төлөх боломжгүй тохиолдолд зээлийн ангиллыг хэвээр үлдээж, “Зээлийн мэдээллийн сан”-д ангилал бууруулж мэдээлэхгүй байх боломжийг бүрдүүлж байна.
-
2020 оны 3 сарын 19
Санхүүгийн зохицуулах хорооноос шинэ төрлийн корона вирус (Covid-19)-ын улмаас дотоодын эдийн засаг, санхүүгийн салбарт эрсдэлтэй нөхцөл байдал үүсэж эхлээд байгаа энэ үед санхүүгийн салбарт учирч буй эрсдэлийг бууруулах, үйл ажиллагааны тогтвортой байдлыг хадгалах, зээлдэгчдийг зээлийн үндсэн төлбөр болон хүүгийн эргэн төлөх хуваарьт заасан хугацааг хойшлуулан зээлийн дарамтаас чөлөөлөх, зээлийн зөөлөн бодлого авч хэрэгжүүлж эхлээд байна.
-
2020 оны 3 сарын 19
Зээлийн ангилал, эргэн төлөлтөд түр хугацаанд өөрчлөлт оруулах шийдвэрийн талаар Монголбанкны ОНБМТ-ийн ахлах эдийн засагч Н.Батжингаас тодрууллаа.
-
2020 оны 3 сарын 19
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Монголбанкны холбогдох удирдлагуудын хамт ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд ноён И.К.Азизов болон албаны бусад төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
-
2020 оны 3 сарын 18
Өнөөдрийн байдлаар нийт 29 банк бус санхүүгийн байгууллаг шимтгэл, хураамжаа тэглэсэн байна. Мөн зарим нь алданга тооцохгүй байгаа
-
2020 оны 3 сарын 18
Коронавирус (Covid-19)-ийн тархалттай холбоотойгоор Монгол Улсын эдийн засагт хүндрэл учирч, банкны салбарын зээлийн эргэн төлөлтөд доголдол үүсч байгаатай холбогдуулан Монголбанкнаас дараах журмуудын тодорхой зохицуулалтыг доорх нөхцөлтэйгээр түр хугацаагаар буюу 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүртэл мөрдүүлэхээр шийдвэрлэлээ.
-
2020 оны 3 сарын 18
Санхүү хүндрэлтэй болчихлоо гээд банкинд хандсан иргэн, аж ахуйн нэгжийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах зэргээр арга хэмжээ авч байгаа. Бид энэ бүгдийг нэг их сүрхий сурталчлаад зарлаад яваагүй. Бид Засгийн газрын хуралдаанаар бодит нөхцөл байдлыг тайлбарласан, мэдээлсэн. Мөн Монголын банкны холбоо байнга хуралдаж байна.
-
2020 оны 3 сарын 17
Голомт банк ОХУ-ын Сбербанктай мэдээллийн технологи болон дижитал банкны чиглэлээр хамтран ажиллах гэрээг өнгөрөгч сарын 20-ны өдөр Москва хотноо байгуулан хамтын ажиллагаагаа өргөжүүллээ.
-
2020 оны 3 сарын 16
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас өнөөдөр /2020.03.16/ хэвлэлийн хурал хийж, мэдээлэл өглөө. Дэлхийн хэмжээнд “COVID-19” халдвар дэгдсэнтэй холбогдуулан Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн хүрээнд нүүрсний экспорт зогсоод байсан. Ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгуулсны үндсэнд өнөөдрөөс Гашуун сухайтын боомтоор нүүрсний экспорт эхэлснийг “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг мэдээллээ.
-
2020 оны 3 сарын 16
Тогтоол батлагдсанаас өнөөдрийг хүртэл хугацаанд 18 аж ахуйн нэгжийн импортлосон 11.4 сая кг элсэн чихэр, 4.4 сая литр ургамлын тос, 2.2 сая кг цагаан будаа (2.75 сая кг цагаан будаа замд тээвэрлэгдэнэ явж байгаа), З500 тн улаан буудайн татвар төлөх хугацааг хойшлуулаад байна.
-
2020 оны 3 сарын 13
Дээрх бүтээгдэхүүн нь албан ёсны сертификаттай бөгөөд албан байгууллага, иргэний хүсэлтээр худалдаал юм байна.
-
2020 оны 3 сарын 12
Монголбанк 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар нийт 4.9 тн үнэт металл худалдан авсан бөгөөд үүнээс алт 3.2 тн, цагаан мөнгө 1.7 тн худалдан авсан нь өмнөх оны мөн үед 1.2 тн үнэт металл худалдан авч байснаас 3.7 тонноор өссөн байна. Үнэт металлын худалдан авалт өсөхөд дараах шалтгаанууд нөлөөлөв.
-
2020 оны 3 сарын 11
Дэлхий нийтэд тархаж буй “Covid-19” буюу шинэ төрлийн короновирусийн анхны тохиолдол Монголд бүртгэгдсэнтэй холбоотойгоор нийт иргэдийг банканд ирэлгүйгээр эрсдлээс сэргийлж Банкны үйлчилгээг цахимаар авахыг уриалж байна.
-
2020 оны 3 сарын 09
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас өнөөдөр Ногдол ашигтай холбоотой асуудлаар ээлжит хэвлэлийн бага хурлаа хийлээ. Өнөөдрийн хэвлэлийн бага хуралд “1072 Хувьцаа мэдээллийн төв”-ийн Менежер Э.Баатарцогт, “Гүүдсек” брокерийн компанийн менежер М.Солонго нар оролцож мэдээлэл өглөө.
-
2020 оны 3 сарын 09
Мах бэлтгэн нийлүүлж буй 15 аж ахуйн нэгжүүд нөөцийн махаа тусгай зориулалтын уутанд савласан бөгөөд үхрийн ястай мах 1 кг нь 7,700 төгрөг хонины ястай мах 1 кг нь 6,700 төгрөг, ямааны ястай мах 1 кг нь 6,220 төгрөг байх аж. Цаашид хөл хорионы асуудал хүндэрвэл махыг экспортод гаргахаас илүүтэй дотоодын зах зээлдээ нийлүүлэх даалгаврыг Засгийн газраас тус аж ахуйн нэгжүүдэд өгчээ.
-
2020 оны 3 сарын 08
Хэрэв Монгол Улс энэ хуулийг баталбал Азид хүний эрхийн хамгаалагчийн асуудлаар тусгайлан хууль баталсан анхны улс болж, бусад улс оронд үлгэр жишээ болохыг тэрбээр онцоллоо.
-
2020 оны 3 сарын 06
Худалдаа, хөгжлийн банк нь АНУ-ын Олон Улсын Хөгжлийн агентлаг (USAID)-ийн санхүүжилтээр “Бизнесийн Тогтвортой Хөгжлийг Сайжруулах, Ил Тод Байдлыг Нэмэгдүүлэх” (BEST) хөтөлбөрийг “Хөгжлийн Шийдэл” ТББ-тай хамтран хэрэгжүүлэхээр боллоо.
-
2020 оны 3 сарын 06
Голомт банк үүсгэн байгуулагдсаныхаа 25 жилийн ойг тохиолдуулан IBEC-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, “Ногоон төслийг санхүүжүүлэх хамтын ажиллагааны санамж бичиг” -ийг 2020 оны 2 сарын 20-ны өдөр ОХУ-ын Москва хотноо үзэглэлээ.
-
2020 оны 3 сарын 05
Далд уурхайн бүтээн байгуулалтын уулын ажлын төлөвлөгөөнд асуудал үүссэн. Чулуулгын хатуулгын хэмжээ тооцоолж байснаас тодорхой хувиар зөөлөрсөн. Хөрсний бүтэц нь зөөлөн байсан учраас гүний уурхайд ирээдүйд үйл ажиллагаа явуулахад хүндрэл бэрхшээл, аюул осол дагуулж мэдэх нь гэсэн дүгнэлт гарсан. Энэ хүрээнд ТЭЗҮ-ийг дахин боловсруулж байна.
-
2020 оны 3 сарын 05
Нас барсан хүний хувьцаа болон бусад хувьцаат компаниудын хувьцаа түүнийг дагалдсан ногдол ашгийг гэр бүлийн гишүүд түүнтэй хамаарал бүхий ойр дотнын хүмүүс өвлөж авах эрхтэй.