-
2020 оны 1 сарын 20
Төрийн банк болон Монголын байт харвааны холбоо “Токио-2020” Олимпын наадамд оролцох эрхээ авсан Монголын байт харвааны шигшээ багийн тамирчин ОУХМ Б.Отгонболд, Пара байт харвааны шигшээ багийн тамирчин Спортын мастер Н.Мөнхбаатар нар бэлтгэл сургуулилалтаа тасралтгүй, тууштай хийх боломж нөхцлийг хангах зорилгоор хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
-
2020 оны 1 сарын 17
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай нэмэлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
-
2020 оны 1 сарын 17
Худалдаа, хөгжлийн банк Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа тав тухтай орчинд сурч, хөгжих нөхцөлийг бүрдүүлэх мөн эрүүл энх, эрдэм билигтэй зөв хүн болж өсөхөд дэмжлэг, туслалцаа үзүүлэх зорилгоор “Хязгааргүй мөрөөдөл” төслийг санаачлан, хэрэгжүүлж байгаа билээ.
-
2020 оны 1 сарын 17
УИХ-ын чуулганаар Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг баталсантай холбогдуулан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэнгүй хэмээн ОУВС-аас мэдэгдэж буй. Уг үйл явдалтай зэрэгцэн төгрөгийн ханш суларсаар 2016 онд 2147 төгрөгтэй тэнцэж байсан ам.долларын ханш өдгөө 3000 төгрөгт хүрэхэд ойрхон байна. Зарим эдийн засагчдын үзэж байгаагаар ам.долларын ханш бонд босгох сургаар буюу бонд босгохын өмнө болон дараа гэж хоёр удаа чангарна. Төсвийн үрэлгэн байдал, хэт их тэлэлт, популист амлалтаас үүдэн эдийн засаг 2020 оны хагаст гэхэд хүнд нөхцөл байдалд хүрнэ. Магадгүй ОУВС-ийн тавих гэрээний нөхцөл чангарч, эртнээс бэлдэхгүй бол байдал хүндэрч мэдэхээр байгааг анхааруулж байгаа юм.
-
2020 оны 1 сарын 16
Салхитын мөнгөний орд гэж яриад байгаа. Гэтэл тэр нь олоогүй байгаа “хийсвэр” мөнгө шүү дээ. Олоогүй байгаа мөнгийг олчихсон юм шиг ярьж байна. Олсон мөнгөө үрэлгэн зарцуулдаг. Мэдээж үүссэн нөхцөл байдлын үр дүнд хөтөлбөрийг зогсоох эрсдэл өндөр байна. Бид Африкийн орнуудын араас орох ойрхон байна. Тухайн орнууд ОУВС-ийн шаардлагыг хангаж чаддаггүй байсан. Буцдаг байсан. Венесуэл улс гэхэд төгрөгийнх нь ханш унаад чемодан мөнгөөр нэг ширхэг талх худалдаж авч байна. Ийм л зам руу орно. ОУВС-ийн нөхцөлийг дагаагүй улс орнуудын нөхцөл байдал улам бүр хүндэрдэг жишээ бий
-
2020 оны 1 сарын 14
Шарын гол уурхайн нүүрсний үнийг 2016 онд 6500 төгрөгөөр, 2018 онд 2000 төгрөгөөр, 2019 онд 2000 төгрөгөөр буюу нийт 10500 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Бусад уурхайн нүүрсний үнээс Шарын голын нүүрсний уурхайн үнэ өндөр өртөгтэй байдаг. Тодруулбал, Шивээ-Овоогийн нүүрсний уурхайн нэг тонн нүүрсийг 29070 төгрөг, Багануурын уурхайн нүүрсний үнэ 30500 төгрөг байна.
-
2020 оны 1 сарын 13
Хар жагсаалтаас болж олон мянган аж ахуйн нэгж, иргэд санхүү, бизнесийн харилцаанд орж чаддаггүй. Иймд уг жагсаалтад орсон ААН, иргэдэд нэг удаа уучлал үзүүлж, жагсаалтыг хүчингүй болгох, санхүүгийн харилцаанд оролцох эрхийг нь сэргээж өгөх саналыг ШИНЭ намын зүгээс Монголбанкны удирдлагуудад тавилаа.
-
2020 оны 1 сарын 13
Хувийн тэтгэврийн сангаар дамжуулан хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, эдийн засгийг сэргээх боломжийн талаар “Голомт Капитал” үнэт цаасны компанийн гүйцэтгэх захирал О.Мөнхжаргалтай ярилцлаа.
-
2020 оны 1 сарын 11
Салхитын мөнгөний ордоос бонд босгох замаар тэтгэвэр барьцаалсан зээлийг нэг удаа тэглэх хуулийн төсөл батлагдсан билээ.
-
2020 оны 1 сарын 10
Улаанбаатар-Дархан чиглэлийн шинээр барих 2 эгнээ авто замын Зам барилгын ажлын гүйцэтгэгч болон зам барилгын ажилд техник, технологийн хяналт тавих Зөвлөх, Төсөл хэрэгжүүлэх нэгжийн сонгон шалгаруулалтыг Европын сэргээн босголт, хөгжлийн банкны цахим хуудсаар дамжуулан анх удаа онлайн хэлбэрээр амжилттай зохион байгууллаа. Энэ нь сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод, шударга явуулах шинэ жишиг болж байгааг хоёр тал онцлосон байна.
-
2020 оны 1 сарын 10
Голомт банкнаас Олон улсын төлбөрийн карт анхлан нэвтрүүлсний 20 жилийн ойг тохиолдуулан зарласан “Карт-20” урамшуулалт хөтөлбөрийн хүрээнд Дубай явах сүүлийн 3 азтан, “Токио 2020” олимпын наадмыг хосоороо үзэх Супер азтанууд тодорлоо.
-
2020 оны 1 сарын 09
Хөрөнгийн зах зээлд шинэ соёлыг түгээгч Голомт Капитал ҮЦК ХХК-ийн хамт олон дэлхийд алдартай топ онлайн брокеруудын нэг болох “INTERACTIVE BROKERS” үйлчилгээг Монгол Улсад анх удаа цогцоор нь нэвтрүүлсэн билээ.
-
2020 оны 1 сарын 09
Өнгөрсөн онд буюу 2019 оны туршид ам.долларын ханш нийт 3.4%-иар өсчээ. Оны эхэнд 2,643 төгрөг байсан ам.долларын ханш оны эцэст буюу 12-р сарын 31-ны өдөр 2,734 төгрөг болж нийт 91 төгрөгөөр нэмэгдсэн байна.
-
2020 оны 1 сарын 09
Бид шинэ онтой зэрэгцэн нийт гадаад худалдаа эрхлэгчиддээ баярын бэлгээ задалж, гадаад худалдааны санхүүжилтийн үйлчилгээг цогц хэлбэрээр, хамгийн таатай нөхцөлөөр санал болгож байна.
-
2020 оны 1 сарын 08
Валютын ханшийн өөрчлөлтийн талаар Монголбанкны ахлах эдийн засагч Н.Батжингаас тодрууллаа.
-
2020 оны 1 сарын 08
Монголын иргэний агаарын тээврийн компанийн нислэгийн тийзийн үнэ 15-37 хувиар хямдарчээ. Хямдрал нь дөрвөн чиглэлд л үйлчлэх юм байна.
-
2020 оны 1 сарын 07
600 мянга орчим хүн уламжлалт банкуудаар үйлчлүүлж чадахгүй яваа гэсэн үг. Үнэлгээнд нь хүрдэггүй, боломж бололцоо нь хумигдмал зэрэг олон шалтгаан бий. Тэд банк бус санхүүгийн байгууллага зэрэг өндөр хүүтэй зээл өгдөг газруудаар үйлчлүүлэхээс өөр аргагүйд хүрдэг. Бид банкны үйлчилгээ авч чадахгүй байгаа тэр хэсэгт хүрч ажиллахыг зорьж байгаа.
-
2020 оны 1 сарын 06
Улсын хэмжээнд 416 мянган тэтгэвэр авагч байгаагаас 233 мянга нь тэтгэврийн зээлтэй юм байна. Тэдгээрийг дотор нь задалбал, 10-15 сая төгрөгийн зээлтэй 10 мянга орчим, 15-аас дээш сая төгрөгийн зээлтэй 4000 гаруй бол үлдсэн буюу 220 мянган ахмад нь дунджаар гурван сая төгрөгийн зээлийг 4-6 сарын хугацаатай зээлжээ.
-
2020 оны 1 сарын 03
“Эрдэнэс-Тавантолгой” компанийн борлуулалтын орлого 2019 онд нэг тэрбум ам.долларт хүрсэн. 2.66 их наяд төгрөг гэсэн үг. Одоо бол ам.долларын ханш 2700 давчихсан байгаа. Жилийн жигнэсэн дүнгээр бодохоор нэг тэрбум ам.доллар байгаа юм. 2017 онд Оюутолгой компани 1.1 тэрбум ам.долларын орлоготой ажиллаж байсан
-
2020 оны 1 сарын 02
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс тэтгэврийн зээлийг тэглэх тухай шийдвэр гаргасныг мэдэгдсэн билээ.