"Оюутолгой" компанийн ТУЗ хуралдаж гүний уурхайн бүтээн байгуулалтын зардлыг 75 сая ам.доллароор нэмэгдүүлэх шийдвэр гаргажээ. "Turquoise Hill Resources" компани "Монгол Улсын Засгийн газар хоорондын гэрээ хэлцэлд дэвшил гарсантай холбогдуулан “Оюутолгой" компанийн ТУЗ-өөс гүний уурхайн бүтээн байгуулалтын төслийг үргэлжлүүлэхэд 75 сая ам.долларын төсөв баталсан” хэмээн мэдэгдлээ. Энэхүү санхүүжилт нь ирэх оны нэгдүгээр сарын дунд үе хүртэл гүний уурхайн төслийг үргэлжлүүлэхэд хүрэлцэнэ гэж тооцжээ.
Сэтгэгдэл (1)