Эрээн хотын цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах шуурхай штабаас гаргасан шийдвэрийн дагуу 2021 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн тус хотын хөдөлгөөнийг бүрэн нээж, хэвийн байдалд оруулжээ.
Цар тахлаас урьдчилан сэргийлэх журмын дагуу халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж олон нийтийн газраар үйлчлүүлэхдээ бүртгэл хийлгэж, биеийн халуун хэмжихээс гадна 10-аас дээш хүн цуглуулахгүй байх зэрэг арга хэмжээг авч байгаө аж. Мөн иргэд олноор цугларах боломжтой баар, караоке, саун, бассейн, кино теарт зэрэг газруудыг түр хугацаагаар үйл ажиллагаа явуулахы14г хязгаарлажээ.
Хотын нэвтрэх хөдөлгөөнийг 48 цагийн дотор нуклейн хүчлийн шинжилгээ хийлгэсэн иргэдэд нээсэн байна. 2021 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн Эрээн-Улаанхад, Тунляо, Шилийн хот, Хөх хот чиглэлийн хөдөлгөөнийг нээхээр төлөвлөсөн байна. Харин энэ сарын 29-ний өдрөөс Бээжин чиглэлийн нислэгийг нээх аж.
Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийн үйл ажиллагааг сэргээх чиглэлээр хилийн тэг цэгт чингэлэг шилжүүлэн ачих талбайг засаж, өнөөдөр /2021.11.22/ хоёр тал туршилт хийхээр тохирсон байсан ч хойшилжээ. Учир нь энэ сарын 20-нд хятадын тал дангаараа хийсэн туршилт, үнэлгээгээр талбайг дахин засах шаардлагатай гэсэн үндэслэлээр хоёр талын туршилтыг түр хугацаагаар хойшлуулаад байгаа аж.