Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Монголбанк, Монголын банкны холбоо, ХБНГУ-ын Шпаркассэ банкны Монгол дахь сан “Хамтран ажиллах гэрээ” байгуулж, Монгол Улсын банкны салбарт ажиллах ажилтнуудад тавигдах нэгдсэн суурь шаардлагыг бий болгож, арилжааны банкуудаар мөрдүүлэх зорилготой хөтөлбөрийг эхлүүлж байв. Энэ хөтөлбөрийг боловсруулахдаа манай улсын банкны салбарын онцлогт нийцүүлсэн бөгөөд банкны шинэ ажилтны суурь шаардлагыг хангуулах стандартыг бий болгосон юм. Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар уг стандарт хөтөлбөрийг “жишиг” стандар болгон батлаж, цаашид нийт арилжааны банкууд сайн дурын үндсэн дээр өөрсдийн ёс зүйн дүрэм, дотоод бодлого, үйл ажиллагаандаа нийцүүлэн хэрэгжүүлэх боломжтой юм.
Сэтгэгдэл (1)