Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулж, ОХУ-аас БНХАУ-ыг холбон байгуулах хийн хоолойн төслийн ТЭЗҮ өнгөрсөн сард бэлэн болсон. Тэгвэл төслийн гүйцэтгэгч “Газпром” компани Монголын талтай ТЭЗҮ батлан гарын үсэг зурах үйл ажиллагаа өнөөдөр болно.
Монгол Улсын Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх 2019 оны 12 дугаар сард ОХУ-д айлчлах үеэрээ Монголын нутгаар дамжуулан хийн хоолой татах асуудлаар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан юм. Мөн өнгөрсөн жилийн наймдугаар сард эрмэлзлийн санамж бичигт талууд гарын үсэг зурснаар тусгай зориулалтын компанийг байгуулж ТЭЗҮ боловсруулах ажил эхэлж байсан.
Мөн өнгөрсөн 11 дүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалынхаа хүрээнд ОХУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Д.А.Медведевтэй энэ сарын 17-нд уулзаж, санал солилцсон юм.
ОХУ-аас БНХАУ-ыг холбох хийн хоолойг Монголын газар нутгаар дамжуулснаар нь манай улс хамгийн багадаа жилдээ тэрбум ам.долларын татвар хураамжийн орлого олох урьдчилсан тооцоолол бий.
“Шангри-Ла” зочид буудалд болох ТЭЗҮ-ийг эцэслэн батлах протоколд гарын үсэг зурах ёслолыг сурвалжлахаар ОХУ-ын томоохон хэвлэлийн агентлаг хүрэлцэн ирээд байгаа аж.
Сэтгэгдэл (1)