Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар 2006 онд хэвлэсэн 20.000 төгрөгийн дэвсгэртийг ирэх гуравдугаар сарын нэгэн хүртэл гүйлгээнээс татахаар болсон.
Тэгвэл ямар учиртай гүйлгээнээс татах болсон тухай Монгол банкнаас дараах мэдээллийг авлаа. “Тус мөнгөн дэвсгэртийг тухайн үеийн технологиор өндөр чанартай хамгаалалтын элемент хийж байсан. Гэвч өдгөө хуурамчаар үйлдэгдэх тохиолдол их гарч хамгаалалтын элемент шаардлага хангахгүй болсон, элэгдэж хуучирснаар ашиглагдах боломжгүй болохоор эргүүлэн татаж байгаа. Ерөнхийдөө Монголбанкнаас эргүүлэн татах журам батлагдахаас өмнө устгалд орчихсон байсан тул иргэдийн гарт ховор байгаа. Тиймээс цаашдаа эргүүлэн татаж устгалд оруулна.” гэв. Харин мөнгөн дэвсгэртийг устгалд оруулснаар ямар нэ нөлөөлөл байхгүй бөгөөд , дахин хэвлэхгүй юм байна. Одоогийн байдлаар хэчнээн мөнгөн дэвсгэрт цугларсан тухай тодорхой мэдээлэл байхгүй гэлээ.
Т.Мөнхжаргал