Оюутолгойн гүний уурхайн анхны тэсэлгээг өнөөдөр хийж гүнийн урхайн огтлох малтлагыг албан ёсоор эхлүүлэх гэж байна. Гүний уурхайн энэ арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Оюутолгойн хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар, Рио Тинто болон Туркойз хилл ресурс компанийнхан оролцож техникийн баримт бичигт гарын үсэг зурах юм байна.
Оюутолгойн ТУЗ өнөөдөр өглөө гүнийн уурхайн огтлох түвшний малтлага эхлүүлэх шийдвэрийг гаргаад буй юм. Огтлох малтлага эхэлснээс хойш найман сарын дараа анхны хүдрийг гаргаж авах боломж бүрдэнэ гэдэг тооцоолол гаргаад байгаа билээ. Энэ тооцооллоор бол 2022 оны дөрөвдүгээр улирлын эхээр Оюутолгой гүнийн уурхайгаас анхны хүдрээ олборлох юм байна. Дашрамд сонирхуулахад Оюутолгойн ордын нийт нөөцийн 80 хувь нь 1300 метрийн гүнд агуулагддаг бөгөөд гүнийн уурхай ашиглалтад орсноор энэ баялгийг олборлох боломжийг нээж байгаа юм.
С.Сүлд
Сэтгэгдэл (3)