Нэмэгдсэн Өртгийн албан татварын тухай хуульд заасны дагуу:
- Нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,
- Хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард,
- Гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард,
- Дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оных нь нэгдүгээр сард олгодог.
Хуулийн дагуу 2021 оны дөрөвдүгээр улирлын буцаан олголт нэгдүгээр сарын 20-ны дотор иргэдийн дансанд шилжих журамтай. Татварын ерөнхий газраас "Дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг энэ сард багтаан олгохоор ажиллаж байна" гэж мэдээллээ.