Үндэсний статистикийн хорооноос 2021 оны нийгэм, эдийн засгийн байдлын судалгааг гаргажээ. Хөдөө аж ахуй, байгаль орчин үйлдвэрлэлийн статисткийн хэлтсийн дарга Э.Мягмарханд инфляци болон хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг өмнөх онтой харьцуулсан судалгааг танилцууллаа. Тэрээр "Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ өнгөрсөн оны 12 сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 11.1 хувиар өссөн, өмнөх сараас 2.1 хувиар өссөн үзүүлэлттэй. Инфляци өсөхөд хүнсний бараа ундаа усны үнэ 20.4 хувь, орон сууц, болон ус цахилгаан, түлшний үнэ 15.3 хувь, тээврийн үнэ 21.6 хувь өссөн нь голлон нөлөөлжээ. Үнийн өсөлтийг 2020 оны 12 сартай харьцуулбал дараах тоо гарсан байна".
- Мах махан бүтээгдэхүүний үнэ- 24.2 хувь
- Бензин шатахуун, түлшний үнэ- 47.5 хувь
- Гуанзны хоол- 31хувь
- Үнээнй сүү, задгай -44.3 хувь
- Алим кг- 59.7 хувь өссөн" гэв.
Т. Мөнхжаргал
Сэтгэгдэл (1)