Манай улсын нийт ЖДҮҮ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагын 70 хувь буюу 43.236 ЖДҮҮ эрхлэгч Улаанбаатар хотод байна. Энэ салбарт 674.546 ажилтан хөдөлмөрлөдөг. Хөдөлмөрийн зах зээлийн 67.2 хувь, Улаанбаатар хотын нийт хүн амын 44 хувийг тус тус бүрдүүлж байна. Тэгэхээр ЖДҮҮ-ний салбар нь дундаж давхаргыг нэмэгдүүлэх эдийн засгийн чухал ач холбогдолтой гэсэн үг.Мөн цар тахлын нөлөөнд ЖДҮҮ-ний салбар нь хамгийн их өртсөн. Нийт ЖДҮҮ эрхлэгчдийн 94 хувь нь хүнд нөхцөл байдалд орсон, үүний 95 хувь нь тус хүндрэлийг даван туулахад зайлшгүй нэмэлт санхүүжилт хэрэгцээтэй байгаа нь судалгаагаар тодорхойлогджээ.
Нийслэлийн ЖДҮҮ-г хөгжүүлэх газрын дарга Г.Гангамөрөн “Сүүлийн гурван жилийн хугацаанд жижиг дунд бизнес эрхлэгчдийн дун таван удаагийн судалгаагаар 96 хувь нь ямар нэг санхүүгийн эрсдэлд орсон гэсэн үзүүлэлттэй байна. Тиймээс коронавируст халдвараас шалтгаалсан нөхцөлд дэмжлэг үзүүлэх зорилгоор энэ хөтөлбөрийг зарлалаа”
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсанаар 74 тусгай зөвшөөрөлтэй холбоотой, эргээд бизнес эрхлэх боломжын суурийг тавьж өгсөнөр иргэд, ААН, болон бизнес эрхлэгчдээ дэмжиж ажиллах болсон”
Сэтгэгдэл (2)