2014 оны 4 сарын 23
Монгол Улсын иргэн бүр газар өмчлөх эрхтэй болсноос хойш арав орчим жилийн хугацаа өнгөрч байна. Нийслэлийн хэмжээнд л гэхэд газар өмчлөл дөнгөж найман хувьтай байгаа аж. Иймээс өчигдөр хамгийн ихээр тулгамдаж буй газар өмчлөлийн асуудлаар Хэвлэлийн хүрээлэнд “Та газраа өмчилмөөр байна уу” хэлэлцүүлэг боллоо. Тус хэлэлцүүлэгт газар өмчлөлийн талаар төрийн болон хувийн хэвшлийн холбогдох хүмүүс нь оролцсон юм.