Санхүүгийн зохицуулах хорооны 2014 оны 10 сарын 21-ний 389 тоот тогтоол болон Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирлын 2014 оны 10-р сарын 23-ны өдрийн 169 дугаар тушаалаар 100.0 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй Монгол Улсын Засгийн газрын үнэт цаасыг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан хөрөнгийн зах зээлд арилжаалах шийдвэр гарсан билээ. Өнгөрсөн хугацаанд тус үнэт цаасны арилжааг нийт 17 удаа зохион байгуулж, 99.32 тэрбум төгрөгийн үнэт цаасыг арилжсан байна.
Сангийн яамны 2015 оны 3 сарын 10-ны өдрийн 2015/02-МХБ-3-2 дугаар албан хүсэлтийг үндэслэн Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирлын 2015 оны 3 сарын 10-ны өдрийн 76 тоот тушаалаар нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй нийт 100.0 тэрбум төгрөгийн ЗГҮЦ-ыг бүртгэж, арилжихаар боллоо.