Энэхүү гүйцэтгэлийг 1-р сарын 30-ны өдөр танилцуулсан урьдчилсан гүйцэтгэлтэй харьцуулбал, урсгал дансны алдагдал 3.3 сая ам.доллараар, хөрөнгө, санхүүгийн дансны ашиг 41.6 сая ам.доллараар, алдаа ба орхигдуулгын дүн 38.3 сая ам.доллар тус тус буурсан өөрчлөлт гарсан байна.
Гол үзүүлэлт:
Урсгал тэнцэл 981.7 сая ам.долларын алдагдалтай гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 69%-иар буюу 2,210.4 сая ам.доллараар буурсан үзүүлэлт юм. Үүнд i) барааны гадаад худалдааны дансны алдагдал 175%-иар буурч 993.0 сая ам.долларын ашигтай гарч, харин ii) үйлчилгээний худалдааны алдагдал 2%-иар өсч 1,344.6 сая ам.долларт, iii) орлогын дансны алдагдал 14%-иар өсч 799.2 сая ам.долларт, iv) урсгал шилжүүлэг 19%-иар өсч 169.1 сая ам.долларт тус тус хүрсэн нь нөлөөлжээ.
Хөрөнгө, санхүүгийн тэнцэл 771.5 сая ам.долларын ашигтай гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 46%-иар буюу 666.6 сая ам.доллараар буурсан үзүүлэлт бөгөөд үүнд Монгол Улсад орох гадаадын шууд хөрөнгө оруулалт 81%-иар буюу 1,693.6 сая ам.доллараар буурснаар тайлбарлагдаж байна. Гэвч энэхүү эх үүсвэрийн огцом бууралтыг багцын болон бусад хөрөнгө оруулалтаар нөхөн санхүүжүүлснээр тэнцэлд үзүүлэх сөрөг нөлөөг саармагжуулсан байна.
Бусад хөрөнгө оруулалтын дансны хувьд алдагдал өнгөрсөн оноос 108%-иар буюу 680.6 сая ам.доллараар буурч 50.9 сая ам.долларын ашигтай гарахад Засгийн газар, Хөгжлийн банкны зээл, Хятадын Ардын Банкны своп хэлцлийн эх үүсвэрийн ашиглалт голлох нөлөөг үзүүлжээ.