ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Америк дахь пиар-ийн компаниа буулгасан талаар барууны хэвлэлүүд мэдээлжээ. Олон улсын маркетингийн групп “Омником”-ийн нэг хэсэг болох “Кетчум” компани нь Оросын засгийн газрыг АНУ-д сурталчилж есөн жил ажилласан юм. Гэвч Украины дайны асуудлаас болж хоёр орны харилцаа муудсан тул "Кетчум"-тэй гэрээгээ цуцлахаар боллоо хэмээн “Telegraph” агентлаг бичжээ.
В.Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков энэ талаар мэдэгдэхдээ “Мэдээллийн дайн өрнөж буй өнөө үед Оросын эсрэг хийрхэл ихээр явагдаж байгаа учраас бид гэрээгээ шинээр эхлэхээр шийдсэн” хэмээн ярьжээ. Мөн “Хэрвээ та хэвлэлд их мөнгө зарцуулж байгаа бол үүнийг үр дүнтэй багйаасай гэж хүснэ. Гэвч үзэн ядалтаар дүүрэн Америкийн ертөнцөд үр дүн гарахгүй нь тодорхой байна” хэмээн хэлжээ.
“Кетчум” компанийн удирдлага тус компани цаашид Европ болон АНУ-д Оросыг төлөөлөхгүй гэж мэдэгджээ. Гэвч Москва дахь байраа татан буулгахгүй хэмээн хэлсэн бөгөөд уг асуудлаар сэтгүүлчдэд дэлгэрэнгүй хариу хэлэхээс татгалзсан байна.
Уг фирмийг ОХУ анх 2006 онд буюу Их найман орны уулзалтын өмнөхөн хөлсөлж эхэлсэн бөгөөд Кремлийн байр суурийг барууны хэвлэлүүдэд түгээх үүрэг даалгасан юм. АНУ-ын Хууль зүйн департментын тайланд бичсэнээр тус компани есөн жилийн хугацаанд 30 сая ам.долларын ашигтай ажиллажээ. Үүнийхээ хариуд Оросыг Сочигийн олимпийг зохион байгуулах, Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн болох, барууны хэвлэлүүдэд нөлөөтэй болгох зэрэг ажлуудад ихээхэн үүрэг гүйцэтгэжээ.
Оросын төрийн өмчит “Газпром” компани мөн тус байгууллагатай тусдаа гэрээтэй бөгөөд сүүлийн зургаан сарынхаа төлбөрийг төлөөгүй байгаа аж. “Кетчум” 2007 онд хамтраснаас хойш “Газпром”-оос нийт 30 сая ам.долларын төлбөр авчээ.

Д.Идэр
Сэтгэгдэл (1)