Хэрэглээний үнийн улсын индекс 2015 оны хоёр дугаар сарын эцэст өмнөх сарынхаас 0.4 хувь, оны эхнээс 1.1 хувь, өмнөх оны мөн үеэс 9.3 хувь, Улаанбаатар хотын хэрэглээний үнийн индекс өмнөх сарынхаас 0.2 хувь, оны эхнээс 0.7 хувь, өмнөх оны мөн үеэс 8.5 хувиар тус тус өслөө. Суурь инфляци жилийн 12.0 хувь байв.