-
2023 оны 11 сарын 28
Энэ онд гол, нуурын мөс цөмөрсөн 24 удаагийн дуудлагаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 35 иргэний амь насыг аварч, 18 тээврийн хэрэгслийг татан гаргажээ.
-
2023 оны 11 сарын 28
Ашигт малтмал, газрын тосны газраас улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт 71,545 тонн шатахууны үлдэгдэлтэй байгааг мэдээллээ.
-
2023 оны 11 сарын 28
Хөдөлмөрийн гэрээгээр ажиллагч залуусын анхдугаар чуулга уулзалтыг “Хөгжил өөд хамтдаа” нэрийн дор “Солонгос дахь гэрээний залуусын нэгдэл” ТББ, Гённам аймгийн Гадаад иргэдийг дэмжих төв хамтран 12 дугаар сарын 3-нд зохион байгуулна.
-
2023 оны 11 сарын 28
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар "Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хууль"-ийн төслийг хэлэлцэв.
-
2023 оны 11 сарын 28
Худалдаа, хөгжлийн банк Монголд анх удаа дэлхийн 28 улс руу VISA картаас VISA карт руу хийгддэг, олон улсын мөнгөн гуйвуулгын хурдан шуурхай, хямд үйлчилгээг нэвтрүүлсэн.
-
2023 оны 11 сарын 28
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Иргэдээс худалдаж авсан “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэн бүрд буцаан эзэмшүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Ш.Адьшаа хуралдаанд танилцууллаа.
-
2023 оны 11 сарын 28
Улсын Онцгой комисс өнөөдөр өвөлжилтийн нөхцөл байдлын талаар хэлэлцлээ. Үүний хүрээнд ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, Цаг уур, орчны шинжлгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Оюунжаргал нар нөхцөл байдлын талаар мэдээлэл танилцууллаа.
-
2023 оны 11 сарын 28
“Парис 2024” олимпын наадмыг угтаж, Монголын үндэсний олимпын хороо, Улаанбаатар хот дахь Аллианс Франзес буюу Монгол-Францын төвөөс хамтран тамирчид, дасгалжуулагчдын франц хэлний эрчимжүүлсэн сургалтыг зохион явуулахаар болжээ.
-
2023 оны 11 сарын 28
Засгийн газрын шинэ сэргэлтийн бодлого, боомтын сэргэлтийн хүрээнд төмөр замын бүтээн байгуулалт эрчимжиж энэ онд Монгол Улс үндэсний төмөр замын сүлжээгээ 850 гаруй км-ээр өргөжүүлээд байгаа билээ. Төмөр замын суурь бүтэц эзэмшигчид нэмэгдэж төмөр замын цар хүрээ, тээвэрлэлт өсөн нэмэгдэхийн хэрээр ачаа тээвэр, тээвэр логистикийн үйлчилгээний чанарыг сайжруулах, нийгэм эдийн засагт үзүүлэх үр өгөөжийг нэмэгдүүлэх шаардлага үүсэж байна.
-
2023 оны 11 сарын 28
Өнөө өглөөний цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр 0.0-33.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна.
-
2023 оны 11 сарын 28
УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн/2023.11.28/ хуралдаанаар байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэв.
-
2023 оны 11 сарын 28
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрладаг 107 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилга 150 орны хүчин чадалтай.
-
2023 оны 11 сарын 28
Бөхийн "УВС НУУР" гал үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ойд зориулсан "АВАРГУУДЫН НЭРЭМЖИТ" үндэсний бөхийн барилдаанд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
-
2023 оны 11 сарын 28
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун Дэлхийн банк группийн гишүүн Олон улсын санхүүгийн корпорацийн Монгол мах төслийн олон улсын зөвлөх Мэтью Стон (Matthew Stone) болон холбогдох албан хүмүүсийг хүлээн авч уулзлаа.
-
2023 оны 11 сарын 28
VW групп өнгөрсөн жил 3.6 хувь байсан VW брэндийн борлуулалтын өгөөжийг 2026 он гэхэд 6.5 хувь хүртэл нэмэгдүүлнэ гэж хөрөнгө оруулагчдын танилцуулгад дурджээ.
-
2023 оны 11 сарын 28
Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 11 дүгээр сарын 20-оос 24-ний өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 31.846, мөрдөн байцаалтын 3893 хэрэгт хяналт тавьж, нийт 319 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.
-
2023 оны 11 сарын 28
Ховд аймгийн Зэрэг сумын харьяат Улсын хүчит заан Баярхүүгийн Бат-Өлзий 2023 онд нийт зургаан удаа түрүүлж, дөрвөн удаа үзүүр булааж, таван удаа их шөвөг, хоёр удаа дунд шөвөгт үлджээ. Түүний түрүүлж үзүүрлэсэн барилдаануудыг эргэн сануулъя.
-
2023 оны 11 сарын 28
УИХ дахь МАН-ын бүлэг хэлэлцээд тус байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийг улираан томилохоор шийдвэрлэсэн байна.
-
2023 оны 11 сарын 28
Энэ асуудалтай холбоотойгоор ХӨСҮТ-д хоёр удаагийн эрсдэлийн үнэлгээг хийсэн. Эрсдэлийн явцын үнэлгээг хийхэд дунд эрсдэлтэй гэх дүгнэлт гарсан. Цаашид нөхцөл байдал яаж өрнөхөд тогтмол хяналт тавина.
-
2023 оны 11 сарын 28
Тавантолгой түлш компани үүсэн байгуулагдаж, нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдэд шахмал түлш нийлүүлэхийн зэрэгцээ угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх чиглэлийн ажлыг давхар хийж ирсэн. Энэ ажилд Экологийн цагдаагийн албаны бие бүрэлдэхүүн ч дэмжлэх үзүүлж ирсэн юм. Тус албаныхны зүгээс угаарын хийн болзошгүй эрсдэлээс айл өрхийг сэргийлэх болон шахмал түлшийг нийслэлээс тээвэрлэн гаргах, нийслэлд түүхий нүүрс оруулж ирэх зөрчилд хяналт тавьж ажиллаж ирсэн билээ.