УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар "Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хууль"-ийн төслийг хэлэлцэх үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзориг мэдээлэл өглөө.
Тэрбээр "Нийтийн эдэлбэр газарт хамаарах авто зогсоолуудын төлбөрийг бид тогтооно.
Нийслэлд өмчийн хэлбэрээс үл хамаарч төрийн буюу орон нутгийн эзэмшилд байгаа зогсоолуудын нэгдсэн менежментийн программ хангамжийг бий болгоно.
Хувийн хэвшлийн зогсоолын төлбөрийг биш зөвхөн орон нутгийн өмчийн авто зогсоолыг тогтооно" гэв.
Сэтгэгдэл (1)