Volkswagen-ий анхны брэнд нь "өрсөлдөх чадваргүй болсон" гэж компанийн захирал даваа гарагт анхааруулсан бөгөөд энэ нь өндөр өртөг, бүтээмж бага байгаатай холбоотой юм. Тус компани дэлхийн хэмжээнд алдартай автомашиныхаа санхүүгийн үзүүлэлтийг сайжруулахаар ажиллаж байна гэж компанийн төлөөлөгч мэдэгдэв. Гол компани болох VW групп илүү цахилгаан машин үйлдвэрлэхэд анхаарч байгаа ажээ.
Volkswagen групп нь Porsche, Audi болон 1937 онд байгуулагдсан анхны Volkswagen зэрэг хэд хэдэн брэндийг эзэмшдэг. VW группын олон нийтийн зах зээлийн брэндүүдийн дунд Чех улсад төвтэй Škoda, Испанид төвтэй Seat зэрэг VW брэнд хамгийн их борлуулалттай байсан ч энэ оны эхний гурван сард үйл ажиллагааны ашгийн хэмжээ огцом буурав.
VW групп өнгөрсөн жил 3.6 хувь байсан VW брэндийн борлуулалтын өгөөжийг 2026 он гэхэд 6.5 хувь хүртэл нэмэгдүүлнэ гэж хөрөнгө оруулагчдын танилцуулгад дурджээ. Олон нийтэд танилцуулахдаа VW бүх гол брэндүүдийнхээ гүйцэтгэлийг сайжруулахын тулд өрсөлдөхүйц брэнд хоорондын ялгааг сайжруулахын зэрэгцээ үргүй зардлаа багасгахыг хичээж байгаагаа мэдэгдэв.
Дэлхийн хамгийн том машин үйлдвэрлэгчдийн нэг тус компани бүтээгдэхүүнээ цахилгаан хөдөлгүүрт шилжүүлж, үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор группын хэмжээнд хийж буй эхний алхам болох VW брэндийн зардлыг бууруулах схемийн талаар ажлын зөвлөлтэйгээ хэлэлцээ хийж байна.
10 тэрбум еврогийн (10.9 тэрбум доллар) хэмнэлтийн хөтөлбөрт ажилтнуудаа цомхотгох болно гэж менежерүүд нь даваа гарагт ажилтнууддаа мэдэгдэв.
Л.Сайнаа