УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо өнөөдөр хуралдаж, байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ.
УИХ дахь МАН-ын бүлэг хэлэлцээд тус байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийг улираан томилохоор шийдвэрлэсэн байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул байнгын хорооны даргыг улируулан сонгох санал хураалтыг явуулав.
Хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжсэн тул байнгын хорооны санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.