-
2016 оны 8 сарын 30
”ТУУШИН” ЗОЧИД БУУДАЛ
08.30 цагт: Монгол дахь Америкийн Худалдааны танхим (АмЧам) нь УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Ц. Мөнх-Оргилтой хийх уулзалт Соёмбо танхимд болно. Уулзалтанд Монгол дахь Америкийн Элчин сайдын яамны дэд тэргүүн, элчин зөвлөх Мануэл Микаллер хүндэт зочноор уригдан оролцоно. Уулзалтанд “АмЧам”-ын гишүүд болон бизнесийн бусад төлөөлөл болох 60 гаруй бизнес эрхлэгчид оролцох бөгөөд уулзалтын үеэр Монгол улсад тулгамдаад буй эдийн засгийн бэрхшээл хүндрэлийг даван туулах шинэ Засгийн газрын эдийн засгийн бодлого, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцаж, асуулт хариулт явагдана. Утас: 99028994
НЗДТГ
11.00 цагт: Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн хурал А танхимд эхэлнэ. Утас: 325044, 88080750
УБТЗ
11.00 цагт: БНХАУ, ОХУ, Монгол Улсын нутгаар “Ази, Европ тивд нэвтрэх үүд хаалга ба агаараар, тэнгисээр, газраар холбогдоё” сэдвийн хүрээнд аялж байгаа АСЕМ-ын гишүүн 51 орны төлөөлөл болсон 18-30 насны залуу эрдэмтэн, судлаач, оюутан төлөөлөгчдийн уулзалт, хүлээн авалтын нээлт ”Баганат” танхимд болно. Утас: 88020633
МҮЭХ
12.00 цагт: ГОК-ын ҮЭ-ийн холбооноос НӨАТ, ХХОАТ, Эрдэнэт үйлдвэрийн өнөөгийн нөхцөл байдлын талаар Хэвлэлийн бага хурал зарлаж байна. Утас: 99027019, 88007709
РАМАДА ЗОЧИД БУУДАЛ
14.00 цагт: Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын харьяа Мэдээллийн технологийн үндэсний парк /МТҮП/ нь Азийн орнуудын Мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн шалгалтын зөвлөл /ITPEC/ хамтран “Гүйцэтгэх захирлуудын уулзалт 2016” олон улсын хурлыг зохион байгуулах гэж байна. Утас: 99107647
-
2016 оны 8 сарын 30
Хэрэглэгч гэж хэн бэ?
-
2016 оны 8 сарын 30
Онгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх газраас “Монгол Улсын Онцгой байдлын байгууллагын ой, хээрийн гал түймэртэй тэмцэх техник, багаж хэрэгслийг шинэчлэн сайжруулах төсөл” боловсруулан 2015 онд БНХАУ-ын Засгийн газарт өргөн барьсан.
Төслийн хүрээнд БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 2,8 тэрбум төгрөгийн өртөг бүхий ой хээрийн түймэр унтраах 6 автомашин болон 2430 нэр төрлийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг Онцгой байдлын ерөнхий газарт хүлээлгэн өгөөд байна.
9X1A9132
Эдгээр автомашин, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг ой хээрийн гал түймрийн өндөр эрсдэл бүхий орон нутгийн Онцгой байдлын газруудад хувиарлан олгох юм.
-
2016 оны 8 сарын 30
Монгол Улсын хүнсний аюулгүй байдлын бодлого нь Үндсэн хуулийн хоёрдугаар бүлгийн 16 дугаар зүйлийн 1 дүгээр заалт “хүн амьд явах эрхтэй...” гэсэн суурь зарчим, Монгол Улс нэгдэн орсон “Хүний эрхийн түгээмэл тунхаг” зэрэг олон улсын баримт бичгүүдэд тулгуурлан, Монгол Улсын Засгийн газар, холбогдох яамд /ХХААЯ, ЭМСЯ/ НҮБ-ын ХХААБ, ДЭМБ, НҮБ-ын Хүнсний эрх зүйн хороо зэрэг олон улсын байгууллагуудтай хамтран ажилласны үр дүнд манай улсын хүнсний аюулгүй байдлын бодлого, эрх зүйн орчин бүрэлдсэн билээ.
Монгол Улсын Засгийн газраас хүнсний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн үндэсний болон тодорхой салбар, чиглэлийн 20 гаруй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, мөн олон улсын байгууллага, гадаад орны 10 гаруй төсөл, олон улсын хүмүүнлэгийн төслүүд хэрэгжиж байна.
ХХААЯ нь хүнсний аюулгүй байдлын гол чиглэл, суурь болж буй Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 32 дугаар тогтоолоор батлагдсан “Хүнсний аюулгүй байдал” үндэсний хөтөлбөрийг 2009-2016 онд 2 үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
Олон улсын хэмжээнд тухайн улсын хүнсний аюулгүй байдлыг хүнсний хангамж, хүнсний баталгаа, хүнсний бүтээгдэхүүний шимт чанар гэсэн цогц асуудлын хүрээнд авч үздэг бөгөөд “Хүнсний аюулгүй байдал” үндэсний хөтөлбөрийн зорилгод энэхүү асуудлууд цогцоор тусгагдсан. Хөтөлбөрийн зорилго: Иргэн, төр, олон нийт, хувийн хэвшлийн зохистой оролцоог хангах замаар хүн амыг тэжээллэг, эрүүл ахуйн баталгаатай хүнсээр жигд, хүртээмжтэй, тогтвортой хангаж, эрүүл аж төрөх нөхцөлийг бүрдүүлэх, Монгол брэндийн органик хүнсийг бий болгож гадаад, дотоодын зах зээлд өрсөлдөхүйц эдийн засгийн шинэ чадавхийг бүрдүүлэхэд оршиж байгаа билээ.
Хөтөлбөрийн зорилгыг хангахын тулд 2 үе шаттайгаар /эхний үе шат 2009-2012 он, хоёр дахь үе шат 2013-2016 он/ дараах тэргүүлэх 4 чиглэлийн хүрээнд 13 зорилтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.Үүнд:
-
2016 оны 8 сарын 30
2016 оны наймдугаар сард Хууль зүй, дотоод хэргийн яаманд нийт 121 өргөдөл, гомдол, хүсэлтийг иргэд байгууллагаас ирүүлээд байна. Үүнээс 32 буюу 26.4%-ийг хуулийн хугацаанд шийдвэрлэсэн. Харин 89 буюу 73.6 % нь хяналтад байна. Энэ сард ХЗДХЯ-нд ирсэн өргөдөл гомдолыг өмнөх сартай харьцуулвал 4 дахин олон байна. Засгийн газрын санал хүсэлт хүлээн авах 11-11 төвөөс 28 санал, хүсэлт ирүүлсэн байна.
-
2016 оны 8 сарын 30
“Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төсөл”-ийн 2 дугаар шатны ажлыг эхлүүлэхээр өнөөдөр төслийн бүрэлдэхүүн танилцуулах хурал хийлээ. Хуралд нийслэлийн Засаг дарга С.Батболд, нийслэлийн Засаг даргын Дэд бүтцийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Азийн хөгжлийн банкны Хот төлөвлөлтийн мэргэжилтэн болон төслийн нэгжийн бүрэлдэхүүн, төслийн зөвлөх багийнхан оролцож хэрэгжүүлэх ажлуудаа тодорхойллоо.
Азийн хөгжлийн банк болон Европын хөрөнгө оруулалтын Банктай хамтран Баянхошуу, Долоон буудал орчмыг дахин төлөвлөн хөгжүүлж инженерийн болон нийгмийн дэд бүтцийг бүрэн шийдсэн 200 мянган хүн амьдрах боломжтой төв болгон хөгжүүлэх юм. Төспийг 2015 онд эхлүүлж 2018 онд эхний шатны ажлыг дуусгахаар төлөвлөж байна. Цаашид Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдэд тус бүр 240 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг, 300 суралцагч сурах боломжтой МСҮТөв, Бизнес төв барина. Дэд төвүүдэд шинээр зам тавьж өргөтгөх, үерийн далан суваг барьж, тохижилтын ажлуудыг ч хийнэ. Төслийг нийслэлийн Засаг даргын Дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү хариуцан удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллах юм.
Гэр хорооллыг хөгжүүлэн дэд төв болгох энэхүү төсөл нь Улаанбаатар хотын хөгжилд маш том өөрчлөлт авчирна. Гэхдээ газар чөлөөлөлтөөс шалтгаалан бүтээн байгуулалтын ажил удааширч байгаа учраас аль болох ажлыг эрчимжүүлэн хэрэгжих хугацааг богиносгох хэрэгтэй байгааг хурлын үеэр Нийслэлийн Засаг дарга онцлов.
Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төсөл нь нийт 27,5 сая ам долларын санхүүжилтээр хэрэгжинэ. Төслийн 2 дугаар шатанд Дамбадаржаа, Дэнжийн 1000 орчмыг хотын дэд төв болгон хөгжүүлэх ажлыг эхлүүлнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 8 сарын 30
Аргын тооллын 8 сарын 30, Ангараг гараг. Билгийн тооллын 28, Үнэг одтой, хөх бич өдөр. Өдрийн наран 6 цаг 10 минутад мандан, 19 цаг 39 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохойболой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
-
2016 оны 8 сарын 30
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 19-24 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 14-19 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр, өдөртөө зарим газраар бороо орно. Салхи зүүнээс секундэд 6-11 метр. Сэрүүсч шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 0-5 градус, бусад нутгаар 6-11 градус, өдөртөө бүх нутгаар 18-23 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бороо орно. Салхи зүүнээс секундэд 6-11 метр. Шөнөдөө Хэнтий, Дорнодын хойд хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 12-17 градус, өдөртөө бүх нутгаар 18-23 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 7-9 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн зүүн хэсгээр зүүнээс, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 9-14 градус, бусад нутгаар 12-17 градус, өдөртөө бүх нутгаар 21-26 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Салхи зүүнээс секундэд 5-10 метр. Шөнөдөө сэрүүсч 8-10 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.
-
2016 оны 8 сарын 29
Сүүлийн өдрүүдэд орон нутгаас нийслэл рүү ирэх зорчигчдын хөдөлгөөн эрс нэмэгдээд байна. Үүнтэй холбогдуулан орон нутгийн замд ЗЦГ, Зам тээврийн Үндэсний төв хамтран байнгын хяналт тавьж байгаа.
Энэ сарын 28-ны өдрийн хяналтаар улсын хэмжээний нийт 93 чиглэлд 398 тээврийн хэрэгслээр 8895 зорчигч орон нутгийн замын хөдөлгөөнд оролцжээ. Улаанбаатар хотоос орон нутаг руу гарсан 42 чиглэлийн 166 тээврийн хэрэгслээр 3951 зорчигч, орон нутгаас Улаанбаатар хотын чиглэлд 51 чиглэлийн 232 тээврийн хэрэгслээр 4944 зорчигч тээвэрлэсэн байна. Орон нутаг, хот хоорондын зам тээврийн хөдөлгөөн ийнхүү ихэссэн үед бүхий л чиглэлд үйлчилж буй жолооч болон зорчигч нарыг аюулгүй байдлаа бүрэн хангаж, анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг ЗЦГ-аас анхааруулж ба
-
2016 оны 8 сарын 29
2016-2017 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг тодорхойлов
-
2016 оны 8 сарын 29
Хилийн чанадаас цахимаар нийгмийн даатгалд даатгуулах үйлчилгээ
-
2016 оны 8 сарын 29
Хууль зүйн байнгын хороо өнөөдөр 14.00 цагт хуралдаж Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудын төсөлийг хэлэлцэх эсэх, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж дэмжив.
Дээрх асуудалтай холбогдуулж АН-ын бүлэг нэлээд эсэргүүцсэн. Гэвч цаг хугацаа болоод хөрөнгө мөнгөний гачигдалтай байгаа тул хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулахаас өөр аргагүй болсон гэж Хууль зүй дотоод хэргийн сайд С.Бямбацогт тайлбарлалаа.
Тэрээр “Хууль сахиулах үйл ажиллагааны тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Прокурорын байгууллагын тухай хуулийг хэлэлцэн баталсан боловч эцсийн найруулгатай танилцаж, ёсчлон батлаагүй. Иймд Эрүүгийн хууль, холбогдох бусад хуулийн хэрэгжилтийг хангах боломжгүй болсон. Учир нь дээрх хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой 70 орчим журам заавар, аргачлал загвар гэх мэт эрх зүйн дэд актуудыг Засгийн газрын гишүүн УДШ-ийн Ерөнхий шүүгч, ШЕЗ, УЕПГ-аас дангаар эсвэл хамтран батлахаар заасан. Үүнийг хийгээгүй учир одоогоор Эрүүгийн хууль боловсруулалтын шатанд байна. Хоёрдугаарт, Эрүүгийн хууль болон бусад дагалдах хуулийн хэрэгжилт, мөн чанарыг олонд сурталчилж таниулах урьдчилсан байдлаар хэрэгжүүлэхийн тулд 40 гаруй мянган албан хаагчийг сургах бэлтгэх, удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авах шаардлагатай байгаа юм. Гуравдугаарт Эрүүгийн хууль болон дагалдах хуулийн хэрэгжилттэй холбоотой төсвөөс хөрөнгө оруулалт хэрэгтэй. Тухайлбал Эрүүгийн хуульд ялын төрөл хэлбэрийг шинээр тодорхойлж, зорчих эрхийг хязгаарлах, хорих ялыг доод хэмжээг долоо хоногоос эхэлж ялыг нээлттэй хаалттай эдлүүлэх зэрэг зохицуулалттай уялдуулан албан хаагчийн орон тоог нэмэгдүүлэх, хорих ангийг бүсчилсэн нээлттэй, хаалттай тогтолцоонд шилжүүлэх шаардлагатай байгаа юм. Баруун бүсэд хаалттай хорих анги байгуулахад санхүүжилт шаардлагатай байна. Иймд Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачлан боловсрууллаа” гэсэн юм.
Ийнхүү Хууль зүй дотоод хэргийн сайд тайлбар хийсний дараа хуулийн байгууллагынхан Эрүүгийн хуулийг хэрэгжүүлэхэд ямар хүндрэл бэрхшээл тулгарч байгаа талаар тайлбар мэдээлэл өгсөн. Тэдний хэлж буйгаар Гэрч хохирогчийг хамгаалах хуулийг хэрэгжүүлэхийн тулд мэдүүлэг авах тусгай зориулалтын байр барих шаардлагатай, улсын хөрөнгө санхүүжилтээр хийх шаардлагатай олон ажил байна. Гэтэл хоёр хоногийн дараа уг хууль хэрэгжвэл ямар ч бэлтгэлгүй байгаагаа учирлалаа.
Ийнхүү холбогдох албаныханы тайлбарыг сонссон Хууль зүйн байнгын хорооны гишүүд Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг дэмжив.
-
2016 оны 8 сарын 29
Нийслэлийн Засаг дарга С.Батболд Ватикан Улсаас Монгол Улсыг хариуцсан Элчин сайд ноён Освальдо Падиллаг хүлээн авч уулзлаа
-
2016 оны 8 сарын 29
Соёл урлагийн ажилтны баяр “Чингисийн хүрээ” цогоцолборт болно
-
2016 оны 8 сарын 29
Олны танил эрхмүүд охидын хамт
-
2016 оны 8 сарын 29
УИХ дахь АН-ын бүлгээс зарим хуулийн эцсийн найруулгыг УИХ-ын ээлжит бус чуулганы хугацаанд багтааж хийх асуудлаар УИХ-ын дарга М.Энхболд санал хүргүүлжээ.
Уг саналд:
”Манай намын бүлгээс Эрх зүйн шинэтгэлийн хүрээнд батлагдсан боловч эцсийн найруулга хийгдэж, ёсчлогдоогүй байгаа Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай, Хууль сахиулах тухай, Прокурорын байгууллагын тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн эцсийн найруулгыг ээлжит бус чуулганы хугацаанд багтааж хийлгэх саналтай байгааг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
-
2016 оны 8 сарын 29
Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан өнөөдөр /2016.08.29/ Азийн хөгжлийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Ёландо Фернандез Ломмен тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд Азийн хөгжлийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Ёландо Фернандез Ломмен цаг гарган уулзаж буйд талархал илэрхийлээд Монгол Улсад Суурин төлөөлөгчөөр томилогдоод удаагүй байгаагаа дуулгав. Мөн тэрээр ирэх жилүүдэд хамтран ажиллах чиглэлийн талаар ярилцаж, санал солилцохын зэрэгцээ хэрэгжүүлэхээр зэхэж буй төсөл, хөтөлбөрийн талаар танилцуулав.
Тэрээр эхлээд Архангай, Хөвсгөл, Дорнод, Дархан, Ховд зэрэг зургаан аймагт хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “Хөгжлийн бэрхшээлтэй хүний оролцоог хангах үйлчилгээг сайжруулах” төслийн талаар танилцуулав. Хоёр хэсгээс бүрдэх уг төсөл хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд боловсрол, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг ойртуулах, ажил орлоготой болгоход чиглэгдэх аж.
Мөн хөдөө орон нутагт боловсролын салбарын урт хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан хамтран ажиллах болсондоо баяртай байна гээд Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы үйл ажиллагаа болон хэлэлцэх асуудлын талаар мэдээлэл өглөө.
Тэрээр “Улсын Их Хурлын ээлжит бус чуулган өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийж, Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах зэрэг олон чухал асуудлыг хэлэлцэж байна. Азийн хөгжлийн банк, Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо олон жил хамтран ажиллаж байгаад сэтгэл хангалуун байдаг. Өнгөрсөн хугацаанд боловсрол, эрүүл мэнд, нийгмийн салбарт хийж, хэрэгжүүлсэн ажлууд үр дүнтэй болсон” хэмээгээд боловсрол, эрүүл мэндийн салбарын хууль, эрхзүйн орчныг шинэчилсэн томоохон хуулиудыг Улсын Их Хурлаас батлан гаргасан гэдгийг онцлон тэмдэглэв.
Азийн хөгжлийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Ёландо Фернандез Ломмен Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгаланд дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнд талархал илэрхийлээд эрүүл мэнд болоод боловсролын салбар нь аливаа улс орны тэргүүлэх салбарууд хэмээн онцлон тэмдэглээд цаашдын төлөвлөгөөндөө энэ талаар тусгаж, анхаарч ажиллахаа мэдэгдлээ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2016 оны 8 сарын 29
Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд өнөөдөр /2016.08.29/ Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Э.Жэйгэрийг хүлээн авч уулзав.
Элчин сайд Э.Жэйгэр уулзалтын эхэнд, Улсын Их Хурлын ээлжит сонгуульд амжилттай оролцон, олонх болсонд баяр хүргэн, цаг гарган хүлээн авч уулзсанд Улсын Их Хурлын даргад талархал илэрхийллээ. Шинээр байгуулагдсан Монгол Улсын Их Хурал болон Засгийн газар тун эрчимтэй ажиллаж байгааг тэрээр цохон тэмдэглэхийн сацуу Монголын эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулахаар олон улсын зүгээс арга хэмжээ авч ажиллаж байгаад баяр хүргэсэн юм. Түүнчлэн “Ирэх сарын 7-10-ны өдрүүдэд Канад Улсын Парламентын Нийтийн танхимын дарга Жеофф Рэган Монгол Улсад айлчлах ба хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх өндөр үр дүнтэй айлчлал болно гэдэгт найдаж байгаагаа Улсын Их Хурлын дарга М.Энхболд танд дуулгахад таатай байна. Энэ айлчлал нь хоёр орны улс төр, эдийн засаг, соёлын харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлэх суурь болно хэмээн үзэж байна” гэв. Мөн айчлалын үеэр Монгол Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдын ихээхэн онцолж, анхаарал хандуулж байгаа гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, хамгаалах хэлэлцээр болон Канад Улсын хөгжлийн туслалцаа үзүүлэх арга хэмжээг бататгах хэлэлцээрүүдэд гарын үсэг зурах талаар онцлон танилцууллаа.
Улсын Их Хурлын дарга М.Энхболд, ноён Элчин сайдын мэндчилгээг хүлээн авч, хариу талархал илэрхийлэв. Улсын Их Хурлын ээлжит сонгууль амжилттай болсон ч улс орны эдийн засгийн нөхцөл амаргүй байгааг тэрээр дурдсан юм. “Улсын төсвийн орлого таслалдан, төсвийн алдагдал нэмэгдсэн байгаа учир төрийн албан хаагчдын цалинг олгох, иргэдэд тэтгэвэр, тэтгэмжийг мөнгийг олгоход хүндрэлтэй байна. Товчхондоо, ойрын 2-3 жилийн хугацаанд монголчууд бүсээ чангалахаас өөр аргагүй нөхцөл үүссэн. Монгол Улсын төр засгаас эдийн засгийн хүндрэл иргэдийн амьдралд аль болох бага нөлөө үзүүлэх байдлаар шийдвэрлэхээр боломжит бүх арга хэмжээг авч ажиллаж байгаа. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон Монгол Улсын 2016 оны нэгдсэн төсвийн тодотголыг Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн учир өнгөрсөн долоо хоногт бид ажилдаа ороод байна” гэлээ.
Эдийн засгийн өнөөгийн нөхцөлд Монгол Улсын төр засаг гадаадын хөрөнгө оруулалтад ихээхэн анхаарал хандуулж байгааг Улсын Их Хурлын дарга цохон тэмдэглэв. “2008-2012 онд бид засгийн эрхийг барьж байх үед гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ жилд 4.6 тэрбум ам.доллар байсан бол өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд буурсаар 30-40 сая ам.доллар болж багассан. Энэ өөрчлөлтөөс өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд манай улс гадаадын хөрөнгө оруулагчдад таагүй нөхцөлийг үүсгэсэн болохыг харж болно. Үүнээс болж хөрөнгө оруулагчид хөрөнгөө татах, буцаж гарах, сонирхож байсан сонирхолоо зогсоох бодит байдал манайд нүүрлэлээ. Цаашид энэ байдлыг өөрчилж, засаж залруулахаар ажиллах бөгөөд Монгол Улсын хууль, тогтоолын дагуу манай улсад хөрөнгө оруулалт хийн үйл ажиллагаа явуулж буй хөрөнгө оруулагчид, тэдний хөрөнгийн аюулгүй байдлыг хангах нь монгол төрийн үүрэг болохыг Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы нээлтийн үгэндээ онцлон тэмдэглэсэн. Сангийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд нарт ч үүнийг ажил хэрэг болгоход анхаарах нь зүйтэй гэдэг чиглэл өгсөн” гэж Улсын Их Хурлын дарга хэллээ.
Манай хоёр улс газар зүйн байрлалын хувьд хол хэдий ч харилцаа, хамтын ажиллагаагаа олон жилийн туршид сайн хөгжүүлж ирсэн Канад Улс нь бидний гуравдагч хөрш орон болохыг тэмдэглэлээ. Ирэх сард болох Канадын Парламентын Нийтийн танхимын тэргүүний Монгол Улсад хийх айлчлал хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх үндэс суурь болно хэмээн үзэж буйгаа Улсын Их Хурлын дарга онцлов.
Уулзалтын үеэр талууд хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагаа болон эдийн засаг, бизнесийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар харилцан ярилцав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2016 оны 8 сарын 29
Улсын Их Хурлын О.Баасанхүү Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбоотойгоор өнөөдөр /2016.08.29/ сэтгүүлчдэд мэдээлэл хийж, байр сууриа илэрхийлэв.
Улсын Их Хурал 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Эрүүгийн хууль, мөн оны 12 дугаар сарын 04-ний өдөр Зөрчлийн тухай хуулийг баталсан болохыг Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү мэдээллийнхээ эхэнд хэллээ. Эдгээр хуулийн хэрэгжих хугацаа нь 2016 оны 09 дүгээр сарын 01 буюу батлагдсан өдрөөс 9 сарын дараа байхаар хуульчлагдсан байсан. Харин Улсын Их Хуралд Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулан 2017 оны 07 сарын 01-ний өдөр болгон өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүлээд байна. Энэ нь Хууль тогтоомжийн тухай хуулийн 14.1, 14.2 дахь заалтыг зөрчиж байгаа талаар мэдээллээ.
Тодруулбал, Улсын Их Хуралд өргөн мэдүүлж буй хууль, тогтоолын төсөлд хууль тогтоомжийн төслийг боловсруулах үндэслэл, шаардлага болон хууль тогтоомжийн төслийн зорилго, төслийн ерөнхий бүтэц, зохицуулах харилцаа, хамрах хүрээг тусгасан үзэл баримтлал байх ёстой. Түүнчлэн тухайн хууль тогтоомжийн төсөл батлагдсаны дараа үүсэж болох эдийн засаг, нийгэм, хууль зүйн үр дагавар, тэдгээрийг шийдвэрлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх саналыг тусгасан байхаар хуульчилсан байдаг. Мөн Хууль тогтоомжийн тухай хуулийн 14.2.4-т заасан “...хууль тогтоомжийн төсөл Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ болон бусад хуультай хэрхэн уялдах, хуулийг хэрэгжүүлэхэд шинээр боловсруулах, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болсонд тооцох тухай хууль тогтоомжийн талаарх санал...” зэргийг тусгаагүй байгаагаараа хууль зөрчиж байна хэмээн үзэж буйгаа хэллээ. Цаашид хууль тогтоомжийн төслийг боловсруулах, өргөн мэдүүлэх, хэлэлцэх үйл явцад буруу жишиг болж магадгүй хэмээн болгоомжилж байгаагаа тэрээр онцоллоо.
Хуульд засвар оруулах зорилгоор нэг өгүүлбэрт багтаан хуулийн төслийг боловсруулж, өргөн мэдүүлж, үүнийг нь Улсын Их Хурал хэлэлцэх нь зохисгүй бөгөөд уг шалгааны улмаас дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжихгүй гэдгээ Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү сэтгүүлчдэд мэдээлэв. Тэрээр энэ талаарх санал дүгнэлтээ холбогдох байнгын хороонд хүргүүлнэ гэлээ.
Хэвлэлийн хурлын төсгөлд тэрээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгөв хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2016 оны 8 сарын 29
Нийслэлд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүллээ