Соёл, урлагийн ажилтны баярын өдрийг энэ жил "Чингисийн Хүрээ" цогцолборт ирэх сарын 10-нд тэмдэглэн өнгөрүүлнэ.
Манай улсад эл өдрийг 1993 оноос хойш тэмдэглэн өнгөрүүлэх болсноос эдүгээ 23 дахь жилтэйгээ золгож байна. Засгийн газрын 2010 оны долдугаар сарын 7-ны өдрийн 172 дугаар тогтоолоор баталсан “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх журам”-ын дагуу жил бүрийн есдүгээр сарын хоёр дахь ням гарагт Соёл, урлагийн ажилтны өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг болсон юм.
Энэ оны Соёл урлагийн ажилтны өдрийг угтан спортын бага наадам, нийгэм, хүмүүнлэгийн ажил, “Эрүүл агаар, эрч хүч” гэсэн чиглэлээр арга хэмжээ зохион байгуулах юм.
Ерөнхий зохион байгуулагчаар Монголын Үндэсний музей, Улаанбаатар хот дахь музейнүүд хариуцан ажиллах аж.
Сэтгэгдэл (2)