Нийслэлийн засаг даргын захирамжаар зарим худалдааны төв, зах болон зам дагуу байрлах худалдаа үйлчилгээний газрын ажиллах цагийн хуваарийг өөрчилсөн байна. Худалдааны төв болон захуудын ажиллах, амрах цагт өөрчлөлт орсноор нийслэлийн замын хөдөлгөөний ачаалал, зохимол түгжрэл саатал, үүнээс үүдэн гардаг зам тээврийн осол хэрэг буурах аж. Уг хуваарийг энэ сарын 26-ны өдрөөс эхлэн мөрдөхөөр болжээ.
Б.Чимэг