2013 оны 3 сарын 20-нд дэлхий нийтээрээ анх удаа Олон улсын аз жаргалын өдрийг тэмдэглэв. Аз жаргал руу тэмүүлэх нь дэлхийн өнцөг булан бүрт амьдарч буй хүмүүсийг нэгтгэдэг нэгэн их хүсэл болдог гэсэн үзэл санааг дэмжихийн тулд 2012 оны 6 сард НҮБ энэ өдрийг аз жаргалын өдөр болгон баталжээ. Анх удаа учир олныг тэр болгон хамарч чадаагүй ч, дараа жил илүү өргөн цар хүрээтэй болох биз ээ.
Хүн бүр аз жаргалыг өөр өөрөөр төсөөлдөг билээ. Хэдийгээр 3-р сарын 20-ны өдөр өнгөрсөн ч гэсэн 24tsag.mn сайтын хамт олноос та бүхэндээ аз жаргалыг хүсэн ерөөж, хүмүүсийн аз жаргалтай агшныг харуулсан зургийн цомгыг бэлэглэж байна.
Мөн түүнчлэн энэ өдрийг батлагчдын бодлоор энэ баяр хүн төрлөхтөний гол зорилгын нэг нь аз жаргал гэдгийг харуулахыг уриалж байгаагаас гадна үүнтэй холбогдуулан бүх улс орнуудыг хүн бүрийн аж амьдралыг сайжруулахад хамаг хүчээ чиглүүлэхийг уриалж байгаа билээ.
Үүнээс гадна НҮБ манай гарагийн хүмүүсийг бүгдийг нь аз жаргалтай болгохын тулд нийгмийн болон экологийн хөтөлбөрөөр эдийн засгын өсөлтийг дэмжих хэрэгтэй гэж баталж байна.
Олон улсын аз жаргалын өдрийг батлах санаачилга жижигхэн уулын орон болох Бутанаас (Bhutan) гарсан нь их сонирхолтой юм.
Бутаны вант улсын оршин суугчид энэ дэлхийн хамгийн аз жаргалтай хүмүүс бөгөөд иргэдийн аж амьдралыг хэмждэг нийт үндэстний аз жаргалын коэффициентээр (Gross National Happiness Index) бол энэ улс хамгийн сайн нь юм.
Түүнчлэн хүмүүсийн аж амьдралын болон дэлхийн янз бүрийн орнуудын хүрээлэн байгаа орчны байдлыг тодорхойлохын тулд 2006 онд Олон улсын аз жаргалын индекс (Happy Planet Index) гарган баталжээ.
Философи, ёс суртахуун, сэтгэл судлал, мөн шажны номлол зэрэг шинжлэх ухаанууд аз жаргал хэмээх үзэгдлийг судалдаг бөгөөд физиологчид аз жаргалыг “аз жаргалын гормон“ хэмээгддэг эндорфин, серотонин, дофамин зэрэг гормонуудтай нарийн холбон судалдаг байна.
Мянга мянган жилийн турш аз жаргалын тухай ойлголт яруу найрагчид, зураачид, хөгжимчид, жүжигчдын бүтээлд өргөн орон зайг эзэлсээр ирсэн билээ. Мэдээж хэрэг, баяр хөөр, гуниг зовлонгоор дүүрэн амьдралыг туулж яваа хүн бүр өөрийн гэсэн дахин давтагдашгүй Аз жаргалтай заавал учрах болно.
Энэ жил "Аз жаргалын зам" ТББ-аас энэ өдрийг “Дэлгэр сайхан монголдоо аз жаргалтай амьдарцгаая” уриан дор 2 дахь жилдээ тэмдэглэх гэж байна.
Уг өдрийн хүрээнд иргэд цахим сүлжээгээр өөрт нь ирсэн захидлын талархан хүлээн авч аз жаргалын захидлын давалгааг хүлээн авч, эерэг сэтгэгдэлтэйгээр бие биедээ цааш нь түгээхийн зэрэгцээ хорт зуршилгүй зөв өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалсан юм. Мөн тус өдрийг угтаж зарласан эссе бичлэг, гар зургийн уралдааны материалыг байгууллага дээрээ болон "Зар" сонины байранд тус тус хүлээн авч байгааг зохион байгуулагчид нь хэллээ. “Аз жаргалын зам” ТББ-ын тэргүүн Д.Баясгалан, "Манай орон дэлхийн аз жаргалын жагсаалтад 215 орноос 146-д жагсдаг. Уг индексийг тухайн орны хүчилтөрөгчийн хэмжээ, дундаж наслалт, гэр бүл салалт, ДНБ гэх мэт 40 төрлийн үзүүлэлтээр дүгнэж гаргадаг. Сонирхуулахад уг жагсаалтыг Бутан улс тэргүүлдэг. Манай орны хувьд стресс ихтэйгээс гадна аливаа зүйлийг сөрөг өнцгөөс нь хардаг хүн цөөнгүй байдаг. Аз жаргалыг зөвхөн өөрөө бүтээдэг тул сэтгэлгээгээ эерэг болгож өөрчлөх хэрэгтэй" гэв. Энэхүү тэмдэглэлт өдрийг олон улсад өндөр ач холбогдолтой тэмдэглэдэг бөгөөд эерэг сэтгэлгээний давалгааг дамжуулан түгээдгээс гадна аз жаргалын дууны жагсаалтыг хүртэл гаргадаг аж.
24tsag.mn