Өөрийн гэсэн загварын агентлаг байгуулаад удалгүй гэр бүлийн амьдрал зохиож, ээж болоод амжсан топ модель Э.Сэлэнгэ загварын бүсгүйчүүдээс хамгийн нэр цэвэр нэгэн гэлцдэг. Б.Одбаяр хэмээх даруухан, хөдөлмөрч залууг ханиараа сонгосон гоолиг бүсгүй маань өнгөрсөн жилийн намар Франц улсын Парис хотноо сүйн бөгж авч байсан.
Хамтдаа реклам сурталчилгаанд тоглож, олны хайр хүндлэлийг хүлээсэн эл хос өнгөрсөн сарын 20-нд анхны үрээ өлгийдөж авсан юм. Одоогийн байдлаар, монголын загварын ертөнц дэх 15 топ моделийн дундаас тогтсон гэр бүлтэй ганц бүсгүй гэдгээрээ ялгарч буй Э.Сэлэнгэ сар ч хүрээгүй нялх охиныхоо зургийг саяхан олонд дэлгэлээ.
Загварын тайз, миссийн тэмцээнд хүртэл амжилт гаргаж явсан топ бүсгүйн хувьд агентлагаа олон улсын хэмжээнд хүртэл нь өргөжүүлэхийн сацуу шавь нарынхаа чанар чансааг сайжруулах зорилготой явдаг юм билээ. Гагцхүү ажлын амжилт, алдар нэр, хөрөнгө мөнгөнөөс илүүтэй гэр бүлийн амьдралдаа анхаарал хандуулахыг эрхэмлэнэ гэдгээ мэдэгдэж байсан Э.Сэлэнгэ энэхүү зургаа “Ээжийн бумбагар бурхан” хэмээн өхөөрдөн нэрлэжээ.

Сэтгэгдэл (2)