Цагаан сарын баяр буюу Уламжлалт Шинэ жилийн баярыг билгийн тооллыг эртнээс хэрэглэж ирсэн Буддын шашинтай орнууд тэмдэглэн өнгөрүүлдэг.
Цагаан сарын баяр буюу Уламжлалт Шинэ жилийн баярыг билгийн тооллыг эртнээс хэрэглэж ирсэн Буддын шашинтай орнууд тэмдэглэн өнгөрүүлдэг. Эдгээр орнуудад Монгол, Төвд, Хятад, Солонгос, Япон, Ветьнам, Энэтхэг, Лаос, Бутан, Индонез, Тайвань зэрэг азийн уламжлалт цаг тооллыг өнөөг хүртэл хэрэглэсээр байгаа улс орнууд багтдаг бөгөөд тэдгээр улс орнууд өөр өөрсдийн ёс заншлаар Цагаан сарыг тэмдэглэн өнгөрүүлдэг байна.
Цаг хугацаны хувьд Дорнын тоолол буюу билгийн тоолол улс болгонд ерөнхийдөө ижил байдаг ажээ. Билгийн тооллоор Цагаан сарын эхний өдрөөс эхлэн Шинэ он буюу дахин нэг шинэ жил эхлэж байна гэж үздэг. Энэ нь 12 жилээр нэрлэгдэнэ. Дээрх улс орнуудад Цагаан сарын баярын өдрүүдэд жуулчид маш их ирдэг байна.
Хятад
Хятадууд мөн билгийн тооллын шинийн 1-нд Уламжлалт Шинэ жилийн баяр буюу Еэвэн сарын баяр хэмээн цагаан сарыг тэмдэглэн өнгөрүүлдэг байна. Энэ баярынхаа өдөр еэвэнгээр таваг засч, сайхан идээ будаагаар ширээ дүүргэн, цаасан буу буудуулж, бурхандаа мөргөдөг ажээ. Энэ баярын гол идээ нь Шиока хэмээх цагаан будааны боов ажээ . мөн энэ баярын хамгийн гол бэлэг тэмдэг нь тухайн жилийнхээ амьтны дүрстэй маш том багаар бүжиг бүжиглүүлдэг ёс билээ. Энэ жилийн хувьд Хятадууд 10-20 хүн дотор нь орж, залж явахаар том тахианы баг хийж гудамжаар бүжиглүүлэх гэнэ. Тахианы хажуугаар Хятадын бэлэгдэл болсон луу, бурхад ч бас бүжиглэх ажээ. Цагаан сараараа Хятадууд шинэ гутлаа гаргаж өмсдөг заншилтай. Энэ уламжлалт баярыг бүх нийтээрээ тэмдэглэдэг.
Солонгос
Солонгосчууд Лунар баяр буюу Шинэ сарын баяр хэмээн цагаан сарыг 3 өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жил 2-р сарын 8-10-ны өдрүүдэд Солонгосын Цагаан сарын баяр болно. Солонгосчууд энэ баяраараа Сарын шөл хэмээн хамгийн амттай шөл хийж ууцгаадаг ба Теок хэмээх банш чанаж идэцгээдэг байна. Мөн гэр бүлээрээ сүмд очиж аав ээждээ, бурхан багшдаа мөргөцгөөдөг. Лунарын баяраар тэд үндэсний хувцасаа өмсдөг бөгөөд ардын хөгжим, дуугүйгээр Солонгосын цагаан сарыг төсөөлшгүй.
Төвд
Төвдүүд энэ баярыг Лосар гэж нэрлэдэг бөгөөд Ло гэдэг нь жил, Сар гэдэг нь шинэ гэсэн үг ажээ. Мөн билгийн тооллын шинийн 1-ээс эхлэн тэмдэглэдэг. Уг баяраараа Төвдүүд шинэ дээл хувцасаа өмсөн, ахмад настнагууддаа золгож, мэндчилдэг ажээ. Мөн Дашдэлэг хэмээх номыг ард олон нийтээрээ уншуулдаг гэнэ. Лосарын гол идээ нь цагаан будаа, давс, найман төрлийн орцтой хатаасан бяслаг, Лосарын тусгай гурилтай шөл ажээ. Энэ баяраараа тэд ч бас бүх нийтээрээ дуулж бүжиглэдэг гэнэ.
Япон
Японд уг баярыг Уламжлат шинэ жил хэмээн 3 өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг. Японоор уг баярыг О-Шогацу гэж нэрлэдэг байна. Япончууд энэ баяраар Сусухарай хэмээх тусгай цэвэрлэгээ хийж гэрэ цэвэрлэн, Омочи, Озони хэмээх цагаан будаагаар хийсэн боов, идээ будаа засдаг. Мөн энэ баярын гол идээ нь төрөл бүрийн загасаар хийсэн хоол байдаг. Мөн өөрсдийн цагаан будаагаар исгэсэн саке архиа ууцгаадаг ба цайны газрууд нь эдгээр өдрүүдэд үнэгүй саке архи үүдэндээ тавьсан байдаг ажээ. Хүүхдүүд нь эцэг эхдээ мэндчилгээ дэвшүүлж, бяцхан дугтуйд мөнгө хийж өгдөг бөгөөд энэ ёслолоо Отоши-Дама гэж нэрлэдэг ажээ.мөн сүмд очиж бурхандаа мөргөцгөөдөг байна. Харин одоо Япончуудын 80 гаруй хувь нь Христын шашинтай болсон тул уламжлалт цагаан сарын баяраа ахмадууд нь ихэвчлэн тэмдэглэж , залуучууд нь ёслол төдий, фестиваль маягаар өнгөрөөдөг болжээ.
Малайз
Малайзд ч бас хаврын тэргүүн сарыг тэмдэглэдэг. Гэхдээ энэ улс европын тооллын шинэ жил, энэтхэг тооллын шинэ жилийг давхар тэмдэглэдэг аж. Тиймээс малайзчууд шинэ жилийн баяруудын хамтад нь тэмдэглэдэг байна. Хаврын тэргүүн сарын эхний хоёр өдөр бүх нийтээр амардаг бөгөөд 15 хоногийн турш баярлаж цэнгэдэг. Гудамжаар малайз үндэсний янз бүрийн хувцас өмссөн хүмүүс жагсч бүжиглэж, дуулж, ёслолын буудлага хийж баярладаг байна. Тэдний үндэсний зоог нь “Будааны боов, халуун ногоотой шөл” аж.
Вьетнам
Вьетнамчуудын цагаан сарын баярыг “Тэт” хэмээн нэрийддэг. Албан ёсоор гурван хоног болдог гэх авч долоон хоног үргэлжлэх нь бий. Хятадын соёл иргэншлийн нөлөөгөөр вьетнамчууд цагаан сарыг тэмдэглэх болсон гэж судлаачид үздэг байна. Вьетнамчууд сар шинэдээ эртнээс бэлтгэдэг. Тодруулбал, шинэ жилийн баяраа өнгөрөөсний маргааш өдрөө л “Тэт” баярт бэлдэж эхэлдэг байна. Гэр орон болон албан газраа даль зэрэг олон янзын цэцгээр чимэглэдэг. Мөн “аз жаргал, баяр жаргал” гэсэн утга бүхий бийрийн уран бичлэг бичдэг байна. Энэ нь тэдний хувьд хамгийн үнэтэйд тооцогддог аж. Хятадуудын адил вьетнамчууд мөн нэг нас нэмсний ёслол үйлддэг ажээ. Битүүний урьд өдөр гэр орноо чимэглэж, хуучин муу зүйлээ гарган хаяж, ирж буй оноо амжилт бүтээлээр угтдаг заншилтай. Шинэ сар гарахаас өмнө өртэй өглөгтэй хүмүүс өрөө дарж, тооцоогоо дуусгадаг ёстой. Тэд цагаан сараар худалдаа арилжаа их хийж, тэр хэрээр үнийн хямдрал үзүүлдэг байна. Битүүний шөнө хүмүүс бараг унтахгүй бөгөөд хөгшин залуугүй тоглож наадан шинэ өглөөг угтдаг. Харин шинийн 1-ний өдөр бурхан тахилынхаа өмнө таван төрлийн жимс өргөдөг. Үүнийгээ гал тогооны бурхан ирж шалгаад диваажингийн хаанд илтгэдэг хэмээн ярьцгаадаг байна. Сар шинээр залуу охид бүсгүйчүүд үндэсний хувцсаараа гангардаг аж. Вьетнамчууд шинийн 1-ний өглөө ирсэн анхны зочиндоо гүн хүндэтгэлтэй ханддаг нь тэднийг аз жаргалыг авчрагч хэмээн үздэгтэй нь холбоотой.
Камбож
Камбожид хаврын баярыг дөрөвдүгээр сарын дундуур тэмдэглэдэг байна. Борооны улирал эхлэхийн өмнө цагаан будаагаа хурааж, иргэд гурван хоног амарч баярладаг. Гэрээ цэвэрлэн, цэцэг, бөмбөлгөөр гоёж, лаа асаадаг бөгөөд тахианы мах, будаа, жимс, амттан бэлтгэдэг. Баяраар сүм хийдэд очиж, шашны ёслол үйлдэхээс гадна үндэсний тоглоом наадам зохион байгуулдаг гэнэ. Дуу дуулж, бүжиг бүжиглэн хүүхэд багачуудынхаа хамт хөгжилддөг байна. Шинэ хувцас өмсөж, бие биедээ бэлэг сэлт өгдөг нь Азийн бусад орны зан заншилтай адилхан байдаг.
Лаос
Лаос улсын үндэсний баярыг “Лин” хэмээдэг. Тус баярыг таван хоног тэмдэглэдэг юм. Тэд битүүний шөнө зул асааж, нас барсан хүмүүсийнхээ араас залбирал үйлддэг аж. Харин шинийн нэгэн болоход 40-өөс дээш насны эрчүүд ууланд гарч тахил өргөж, дараа оныг хур бороо их орж, будаа арвин хураахыг бэлэгддэг байна. Харин 50 дээш насны эмэгтэйчүүд 10 доош насны охидуудад үлгэр уншиж, өгдөг уламжилалтай байна.
Бутан
Бутанчууд үндэсний баяраа “Бурман” хэмээн нэрлэдэг аж. Тэд баярын эхний өдрөө эзэн хаандаа урт удаан насыг бэлэгдэн цагаан архи өргөдөг байна. Залуус ахмад буурлууддаа шар өнгийн зүйл бэлэглэдэг байна. Шар өнгө нь Бутанчуудын хувьд урт наслахын бэлэгдэл аж.
Буриад
ОХУ-ын буриадууд “Сагаалган” буюу Цагаан сарын баяраа 1991 оноос тэмдэглэн иржээ. Хубилай хааны зарлигаар XIII зуунаас тэд тус баярыг тэмдэглэж эхэлсэн гэж үздэг ажээ. “Сагаалган” баяр нь бүтэн сарын турш үргэлжлэх бөгөөд Буриадын Буддын хамгийн том сүм болох “Иволгийн дацан”-нд ном хурснаар эхэлдэг юм. Битүүний өдөр дээрх дацангийн өмнө “Дугжууба” гэх түүдэг асааж, хуучин хувцас сэлтээ шатаадаг уламжлалтай гэнэ.
Сэтгэгдэл (2)