Хөдөлмөрийн баатар, МУГТ Х.Цагаанбаатар өөрийн сошиал хуудсаар дамжуулан дараах саналыг хүргүүлжээ.
Тэрбээр, Тиймээ цаг нь болсон тэд хичээсэн. XVII жарны "Элдэв эрдэнэ" хэмээх Модон могой жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн зарлигаар, Тэмүүжин клубын үүсгэн байгуулагч, ахлах дасгалжуулагч, Дашжамцын Энхбаатар багшийг жүдо бөхийг хөгжүүлэх их үйлсэд оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэлийг нь үнэлэн, Монгол Улсын төрийн дээд шагнал Гавьяат дасгалжуулагч хэмээх эрхэм хүндтэй цолоор шагнагдсанд нийт шавь нар болон жүдо бөх сонирхогчдын өмнөөс баяр хүргэж аз жаргал эрүүл энх саруул сайхан бүхнийг хүсье.
Одоо Монгол улс Галбадрах Отгонцэцэг дүүгийн иргэншлийн асуудлыг нь яаралтай шийдэж Монголын өмнөөс ажиллуулах хэрэгтэй.
Иргэний харьяат болон Ерөнхийлөгчийн тамгын газарт, хүсэлт өгөөд 3 жил болсон ч одоо болтол шийдээгүй түр оршин суухаар амьдарч байгаа нь харамсалтай.
Эх орондоо ирээд "Winner" жүдо клуб байгуулаад Монголын ирээдүй болсон өсвөрийн тамирчдыг бэлдэж буй сэтгэл нь эх орноо гэсэн агуу том илрэл юм шүү. Амжилт хоёроо улам их хичээгээрэй" гэжээ.
Сэтгэгдэл (2)