ГБХНХ-ын сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өглөө.
Тэрбээр "Төрийн байгууллагууд пүрэв гараг хүртэл амарна. Харин хувийн хэвшлийнхэнд пүрэв гараг хүртэл амрахыг уриалж байгаа юм. Засгийн газар амралтын өдрийг Хөдөлмөрийн хуулийн дагуу шилжүүлэх боломжгүй болчихсон. Энэ ондоо багтаж гурав хоногийн амралтаа нөхөж ажиллах зохицуулалт хийсэн. Гаргаж болох хуулийн үр дагавар багатай шийдвэрийг гаргаж байгаа юм. Ард иргэдийг бухимдуулж, цаг алдсандаа би уучлал хүсэх ёстой. Хууль батлагдаж амжаагүй учраас ийм зүйл болсон. Хаврын чуулганаар хуулийг өргөн барих болно. Дахин хүлцэл өчье" гээд "Тэнэг сайд, мулгуу сайд, орон гаран сайд гэж их л хусуулж байна даа" хэмээв.
Сэтгэгдэл (1)