БАРИМТ 1
2003 оны зургадугаар сарын 30-нд төрсөн.
БАРИМТ 2
Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул.
БАРИМТ 3
"Алдар" спорт хороо, ЗХ-034 анги, АПУ ХК-ийн бөх.
БАРИМТ 4
183 см өндөр, 130 кг жинтэй.
БАРИМТ 5
2021 онд Сумын заан цол хүртсэн.
БАРИМТ 6
2023 онд Дундговь аймгийн баяр наадамд түрүүлж, Аймгийн арслан болсон. 2024 онд дахин түрүүлж, цолоо баталжээ.
БАРИМТ 7
Сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаанд гурван удаа шөвгөрсөн.
БАРИМТ 8
МҮОНРТ-ийн "Өв Түгээ" төсөл - Сумын заануудын халз барилдаанд 10 барилдаж есөд нь давсан.
БАРИМТ 9
Бүх цэргийн баяр наадамд 2022 онд хоёр, 2023 онд зургаа, 2024 онд дөрөв давсан.
БАРИМТ 10
Аймаг, цэргийн цолтны барилдаанд өмнө нь нэг удаа тав давж шөвгөрсөн.
БАРИМТ 11
Тэрбээр Сар шинийн баярт зориулсан аймаг, цэргийн цолтны барилдаанд Дундговь аймгаас түрүүлсэн анхны бөх билээ.
БАРИМТ 12
Түүний ээжийнх нь төрсөн ах бөхийн тайлбарлагч Ц.Батнасан юм.
БАРИМТ 13
2024 оны Монгол улсад орчин цагийн биеийн тамир, спорт үүсэж хөгжсөний 100 жилийн ой, үндэсний их баяр наадмын сорилго барилдаанд үзүүр булаасан нь түүний улс, аймагт үзүүлсэн хамгийн том амжилт билээ.