Өнөөдөр болох үйл явдлын тойм:
Шинэ Зеланд Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Уинстон Питерсийн Монгол Улсад албан ёсны айлчлал үргэлжилнэ.
2 дугаар сарын 28-нд: Эрүүл мэндийн яаманд Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн Шуурхай удирдлагын төвийн нээлт болно. Утас: 89119482, 96121060
2 дугаар сарын 28-нд: ХӨСҮТ-д томуу ба томуу төст өвчний нөхцөл ба улаанбурханы нөхцөл байдлын талаар мэдээлэл өгнө.
2 дугаар сарын 28-нд: Билгийн тооллын XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдааны 3-8-ын даваа болно.
“Энэтхэгийн соёл, гар урлалын үзэсгэлэн” Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гуравдугаар сарын 1-нийг хүртэл гарч байна.
Уран бүтээлч Р.Баясгалангийн "Хүннү Монгол Эрдэнийн шатар" үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейд гуравдугаар сарын 12-ныг хүртэл гарч байна.