БАРИМТ 1
Б.Билгүүн буюу Томми ид тоглож байхдаа Гавьяатын тэмдгийг энгэртээ гялалзуулсан монголын анхны тамирчин боллоо. Б.Билгүүнийг дунд сургуулийн гуравдугаар ангид байхад нь дасгалжуулагч И Ху Гён (одоо Дунгүг их сургуулийн багш, дасгалжуулагч) сагсан бөмбөг тоглох авьяасыг нь олж харжээ. Ингээд түүний саналаар Б.Билгүүн 2007 онд Сөүл хотын Дэжин ахлах сургуульд суралцжээ.
БАРИМТ 2
Тэрбээр долдугаар ангиасаа буюу 14 настай байхаасаа сагсанбөмбөг тоглож эхлээд есдүгээр ангиасаа секц, дугуйланд хичээллэх болсон. Улмаар 2005-2006 онд "Баганат өргөө" багт орж, мэргэжлийн түвшинд бэлтгэл сургуулилалт хийж эхэлсэн гэдэг.
БАРИМТ 3
197 см өндөр Б.Билгүүнийг спортын хүрээнийхэн “Томми” гэдэг нэрээр нь андахгүй.
БАРИМТ 4
Түүний хувьд Леброн Жеймсийг өндөр нуруутай, хүчирхэг, гол нь бүх байрлалд тоглох чадвартай учраас дэмжиж явдаг хэмээн ярьж байжээ.
БАРИМТ 5
2005 онд “Баганат өргөө” багийн бүрэлдэхүүнд багтаж “Дээд лиг”-т анх удаа тоглож эхэлсэн тэрбээр үүнээс хойш 10 гаруй жил “Хасын хүлэгүүд” багтайгаа “Дээд лиг”-т өрсөлдөж есөн удаа аваргын төлөө тоглосон юм.
БАРИМТ 6
Томмигийн Монгол Улсын сагсанбөмбөгийн төлөөх 20 жилийн хамгийн дуулиантай нь 2014 оны Инчоны Азийн 17 дугаар наадам байв.
БАРИМТ 7
Тэр ах нараа ахлан тоглож байсан бол өдгөө дүү нараа ахлан тоглож, шигшээ баг дахь сүүлийн тоглолтоо Японы эсрэг хийсэн билээ. 34-хөн настай түүний зодог тайлах шийдвэр нь сагсанбөмбөг сонирхогчдыг гайхшруулаад буй.
БАРИМТ 8
Тэрбээр үндэсний шигшээ багаа ахалж, саяхан болж өндөрлөсөн Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтуудад оролцохдоо багийнхаа ноён нуруу , туршлагатай лидер нь гэдгээ батлан харуулж, үлгэрлэсэн билээ.
БАРИМТ 9
Тэр зөвхөн талбайд тоглодоггүй. Тэр сагсанбөмбөгийн хөгжлийн төлөө олны өмнө ч дуугарч, үгээ хэлж чаддаг. Тийм л төлөвшсөн тамирчны хувьд залуусын үлгэрлэл гэгдэхээс аргагүй.
БАРИМТ 10
Тэрбээр Дээд лигийн таван бөгжтэй нэгэн.
БАРИМТ 11
Түүний амьдралын хамгийн гоё, аз жаргалтай мөчүүд сагсан бөмбөгтэй холбоотой байдаг. Түүний л хэлэх үг.
БАРИМТ 12
Энэ өдөр Хасын Хүлэгүүд багийн тамирчин Б.Билгүүн Монгол Улсын гавьяат тамирчин цол тэмдэгээ гардан авлаа.
Сэтгэгдэл (1)