Польшийн фермерүүд хөдөө аж ахуйн алдаатай бодлогыг эсэргүүцэн нийслэл Варшав хотод трактор унаж иржээ. Тэд Оросын хориг арга хэмжээний уршгаар орлогын эх үүсвэргүй болсон фермерүүдэд нөхөн олговор өгч, зэрлэг баавгайнуудын сүйтгэсэн ургацын хохирлыг барагдуулахыг шаардаж, Варшавын гол хурдны замуудыг хаасан байна. Засгийн газар фермерүүдэд өнөөг хүртэл нөхөн олговор өгөөгүй хэрнээ Украинд 100 сая еврогийн багц тусламж хүргэхээр болсон нь олон нийтийн гайхширлыг төрүүлэв. Польшийн хөдөө аж үйлдвэрчний эвлэлийн дарга Славомир Издебскийн мэдээлж буйгаар Оросын хориг арга хэмжээ фермерүүдийн амьдралд хүнд туссан гэнэ.
Барууны орнууд Оросын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ тасралтгүй авч байгаагийн хариуд ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн наймдугаар сард Европын Холбоо, АНУ, Австрали, Канад, Норвегиос хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэхийг бүрмөсөн зогсоосон юм. Үүний улмаас Польшийн фермерүүд Орос дахь зах зээлээ бүрэн алдаж, алим жимснүүдээ муутгахад хүрсэн байна.