Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар "Эрүүл Ус" төслийн нээлтээ хийв. Хамгийн сонирхолтой нь тэрээр төслийн хүрээнд иргэдэд 500 төгрөгөөр зарагдаж байгаа хуванцар савтай усан дээр өөрийнхөө албаны хувцастай ганган зургийг хэвлүүлжээ. Энэ нь олон нийтийн гайхшралыг төрүүлж эхэллээ. Нутгийн зарим иргэдийнх нь хувьд дургүйцлээ илэрхийлээд хүртэл амжижээ. Өөрөөр хэлбэл, орон нутгийн хөгжлийн сангийн мөнгөөр өөрийнхөө сонгуулийн сурталчилгааг хийж байна гэж нутгийн иргэд үзэж байгаа бололтой. Юутай ч усны саван дээрх засаг даргын зураг багагүй шуугиан дэгдээх нь ээ.
Д.Дуулим
Сэтгэгдэл (21)