Монголчууд аль хэдий пи ар гэгч харь үгтэй танилцаж түүнийгээ хар ба цагаан хэмээн талцуулчихсан. Гэтэл нөгөөх нь бидний гарыг бариад бүр бугуйг нь лавшруулан барьж өдгөө ч тэр, өнгөрсөнд ч тэр “хар” мөрөө гаргасаар буй. Ямар сайндаа л “Хар пи ар хариулна” гэсэн хоржоонтой үг гарахав дээ. Хар гэх тодотголтой пи ар нь сонгуулийн үеэр идэвхжээд намждаг байсан бол өдгөө улстөрчдийн пи ар-ын салшгүй нэг хэсэг болсон байна гэхэд хилсдэхгүй нь.
“Нирун фильм” студийн захирал Р.Батсайхан нэгэнтээ “Пиарыг “хар, цагаан” гэж ялгах явдал Орос, Монгол хоёроос өөр газар үгүй. "Дарга, ялаа хоёрыг сониноор алдаг гэдэг шиг бусдыг “хусдаг” үйл ажиллагаа, технологийн асуудал болохоос пиарын тусдаа төрөл биш" гэж хэлсэн юм билээ. Тэгэхээр манай улстөрчид даргаа алах гэж л “хар пи ар” гэгчийг хийдэг болоод явчихаж байгаа юм.
2013 оны 06 сарын 17-нд Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан хэвлэлийн бага хурал хийж “Сонгуулийн хар пи-ар хилийн чанадад явагдаж байна” хэмээн мэдэгдэж байсныг олон түмэн мартаагүй байх. Тэгэхээд нөгөө алдарт “хар” нөхөр чинь хилийн чанадад хүртэл биднийг чичлээд сууж байдаг байх нь.
Гэхдээ Монголын “хар пи ар”-чид хэн юм бэ. Бодоод байсан чинь ерөөсөө улстөрчид л юм байна. МАН-ын хэсэг залуус Чингисийн талбайд нөмгөн дээлтэй суулт хийхэд АН-ынхан хэлмэгдүүлэлтийн хар он жилүүдийг эргэн санууллаа, МАН-ынхан ард түмнээ хэлмэгдүүлдэг, МАН-ынхан нийслэлийн газрыг хувааж зарж идсэн гэх мэтээр чичилдэг байв. Байсаар ч ирсэн. Харин МАН-ынхан бол мэргэжлийн түвшинд жинтэйхэн хариу барьдаг нь орос школтойнх гэдэг.
Ийнхүү хар цагаанаар талцсан пи ар гэгчийн толинд туссан нөлөөг жаахан ч гэсэн сэтгэж үзье.
“Н.Алтанхуягийн эсрэг PR” гэгч нууц төлөвлөгөө өнгөрсөн долоо хоногт цахим ертөнцийн хамгийн том дуулиан боллоо. Уг төлөвлөгөөнд “МАНАН-г гол эсэргүүцэгч ажилдаа орсонтой холбоотой” хэмээн тодотгожээ.
Сониуч зандаа хөтлөгдөн Н.Алтанхуягийн эсрэг PR гэгчид дурьдагдсан сэдвүүдийг нь google- дэж үзлээ. Үр дүн нь ч гэх үү, ололт ч гэх үү, хар пи ар хэрэгждэгийн баталгаа ч гэх үү ямартай ч “Н.Алтанхуягийн эсрэг PR” гэгч алга дарам цаасан дээр хараар бичсэн төлөвлөгөө амжилттай хэрэгжсэн баримт цахим архивт хэдэн зуугаараа байна.
Харин Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг тухайд үед юу ярьж байсан бэ гэдгийг сониучирхан хайлаа. Тэр ямар ч байсан МАНАН-тай замыг сонгохгүй хэмээн мэдэгдэж байж. Тэгэхээр “Н.Алтанхуягийн эсрэг PR” гэгчид дурьдагдсан “МАНАН-г гол эсэргүүцэгч ажилдаа орсонтой холбоотой” хэмээх тодорхойлолт нь МАНАН-гийн хорхойтой араанд зуугдсан сэдэв юм байна.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг МАНАН байгуулахыг хамгийн ихээр эсэргүүцэж, Засгийн газраа тогтвортой байлгахын тулд МАН бус харин бусад нам эвслүүдтэй нэгдэж байна гэдгээ албан ёсоор мэдэгдэж байсан тухай мэдээллүүд ч байна. Гэтэл түүний хүсээгүй МАНАН байгуулагдаж өдгөө ч МАНАН-гийн эсрэг байр сууриа шударгаар илэрхийлж байгаа нь зарим нөхдүүдэд таалагдаагүй бололтой. Тиймдээ ч “Гүтгэлэгийн хар пи ар” гэгч бий болсон бололтой.
Хамгийн сонирхолтой нь дээрх хар пи ар гэгчийн ихэнх нь хэрэгжиж.
1.Эдийн засгийг хямраасан /МАН шинэчлэлийн хороо хэвлэлийн хурал хийх/ гэх төлөвлөгөө шинэ оны өмнөхөн хэрэгжсэн байна. Тодруулбал: 2014 оны 09 дүгээр сараас эхлэн Ерөнхий сайд Н.Алтанхуяг эдийн засгийг хямраасан буруутнуудын нэг болж эхэлсэн мэдээллийг сөрөг хүчнийхэн ярьж эхэлжээ.
2.Эдийн засгийн алуурчнаар зарлах /Батбаяр, Улаан, Золжаргал нарыг хамтад нь зарлах, Золоог огцруулах/
Эл төлөвлөгөө нь мөн л хэрэгжиж Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргалыг огцруулах, хариуцлага тооцох тухай асуудлууд хэвлэлийн хуудаснаа хөвөрч эхэлсэн байх юм.
3.Эдийн засаг хямарсан тухай тултал ярих /төлөвлөгөө гурав/
Эдийн засгийн хямрал гэхээсээ илүүтэй иргэдийг хямруулах ажиллагаа онцсайн дүнтэйгээр хэрэгжсэн гэж болно. Гэнэт гарч ирсэн эх орончид эдийн засаг хямарлаа, элгээрээ хэвтлээ хэмээн хаа сайгүй хонхдож байв.
Харин Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг тухайн үед “Оношоо зөв тавьбал эдийн засгийн хямралаас гарч болно”, ”“Эдийн засаг хямарсан боловч ард иргэдийнхээ халаасыг нимгэлэх дээрээ тулаагүй байна” хэмээж байсан юм. Өөрөөр хэлбэл тэтгэвэр тэтгэмжийг хумих, “Алдарт эх”-ийн одонтой ээжүүдийн мөнгийг танах, хүүхдийн мөнгийг хориглох гэх мэт арга хэмжээг авахгүйгээр “эв”-ээр эдийн засгийн хямралаас гарах замыг эрэлхийлж, мөн ард түмнээ сэтгэл санаагаар хямраахгүйгээр асуудлыг шийдэхээр зорьж байсан юм.
4.Иргэдийг бахимдуулах /Цалинг барих, халамж, хүүхдийн мөнгө өгч чадахгүй болсон тухай ЗГ давтамжтай ярих/
Энэ төлөвлөгөө нь амжилттай хэрэгжиж төсвийн байгууллагууд цалингаа тавьж чадахгүйд хүрсэн гэх мэдээ тухайн үед газар авч, тэр ч бүү хэл төрийн сан хоосорсон тухай мэдээлэл хүртэл цацагдсан байх юм.
Гэх мэтээр иргэдийг хямраасан мэдээллүүд ар араасаа шил даржээ.
5.За тэгээд эдгээр пи аруудын араас “Өрөнд идэгдсэн тухай байнга ярих /МАН гишүүд ярих, 3 сая дахь иргэнтэй холбох/”
6.“өмнөх Засгийн газрын хийсэн бүтээн байгуулалтыг мартуулах, баллуурдах”, “Алтан гадас” хүчгүй болсон, тарж бутарч байгааг тараах” /лидерүүдээр нь хувааж талцуулах/ гэх мэт төлөвлөгөөнүүд орж энэ нь ч тодорхой хэмжээгээр хэрэгжсэн байгааг цахим архиваас бэлээхэн харж болно.
Харин төлөвлөгөөний II хэсэг болох /гол нь ах дүү, хамаатан садан/ руу нь дайрах, Дэнзэнгийн асуудлыг сэдрээх, Гансүх, охин, зөвлөхүүдийнх нь сэдвийг үргэлжлүүлэх, Бумбардайн асуудлыг АТГ сэргээж ярих, Хаан жимс, Мах экспорт, бусад аж ахуйн талаар сөрөг PR хийх, Нүүрс, ТҮЦ, автозам, гудамжийг шалгах ажлыг үргэлжлүүлэх гэсэн хэсэг байна.
Тухайн үед Дэнзэнгийн асуудал дэвэрч байсан боловч нэг хэсэгтээ намжмал байдалд орсон. Гэвч одоо эргээд сэргэх хандлагатай болсон нь “Н.Алтанхуягийн эсрэг PR”-тай холбоотой бололтой.
Ямар ч байсан дээр дурьдагдсан төлөвлөгөөнүүд нь дэс дарааллаараа хэрэгжиж энэ талаарх мэдээллийг цахим ертөнцөөр дүүргэж. Харин үүний дараагийн үргэлжлэл болох хэсэг нь “Шавартай хутгах” гэх хэсгээр үргэлжлэх нь.
7.Шавартай хутгах
Тэмүүжингийн маягийн хүүхний сэдэв гаргаж тавих /уулздаг явдаг гм/
Ганбуушаар ярилцлага өгүүлэх /мөнгө өгсөн гэж хэлүүлэх/
Эхнэр хүүхэд рүү нь дайрах /өмнөх амьдралыг нь сөхөх, одоогийн эхнэрийг нь асуудалд унагах/
Тэгэхээр цаашид УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг хэн нэгэн хүүхэнтэй уулздаг, явдаг гэх мэдээлэл цацагдсан тохиолдолд дээрх төлөвлөгөөний үргэлжлэл эхэлж байна гэж ойлгож болох нь. Бас хатагтай Ган-Од буюу Ганбуушийн ярианы сэдэв болсон тохиолдолд бас л ээлжит хар пи арын нэг хэсэг гэж болох нь. Түүгээр ч зогсохгүй өмнөх амьдралынх нь тухай хачин жигтэй мэдээллээр ч бөмбөгдөж мэдэх нь байна цаана чинь байгаа “хар пи ар”-чид.

Сэтгэгдэл (11)