Өнөөдөр Эдийн засгийн байнгын хороо хуралдаж Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Уул уурхайн сайд Р.Жигжид өнгөрсөн баасан гарагт уг тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан бөгөөд энэ үеэр “Сентерра Гоулд Монголиа” компанийн удирдлагатай санал солилцсоны үр дүнд хоёр тал харилцан тохиролцож хамтарсан компани байгуулж, өөрийн хөрөнгийн хэмжээг 100 мянган доллар, Төрийн эзэмшлийн хувь хэмжээг 20 хувь буюу 20 мянган доллар, “Сентерра Гоулд Монголиа” ХХК-ийн эзэмшлийн хувь хэмжээг 80 хувь буюу 80 мянган доллар байхаар тогтсон талаар мэдэгдсэн юм.
Үүний дагуу өнөөдөр Төсвийн байнгын хороо хуралдаж энэ талаар хэлэлцлээ.
Хэлэлцүүлгийн үеэр ажлын хэсгийн гишүүд Гацууртын орд эдийн засгийн эргэлтэд орсноор улсын төсөвт орох татварын хэмжээ нэмэгдэхээс эхлээд олон эерэг үр дагавартай гэсэн тайлбарыг хийж байлаа.
Үүнээс гадна иргэдийн дунд ихээхэн яригдаад байгаа Гацууртын ордыг ашигласнаар Ноён уулын орчим дахь булш бунхан устах аюултай гэдэгт санал нэг байгаа гэдгээ УИХ-ын гишүүн Г.Уянга илэрхийлсэн. Харин ажлын хэсгээс Гацууртын ордын ашиглагдах бүсэд ямар нэг булш, бунхан байхгүй гэдгийг шинжилгээний хамтарсан баг нотлосон гэсэн тайлбарыг хийсэн юм.
Түүнчлэн “Сентерра Гоулд Монголиа” ХХК-ийн толгой компани нь Гацууртын ордод ашиглагдах 108.8 сая доллар бүхий “Бороо гоулд” ХХК-ийн үлдэгдэл хөрөнгийн төслийг хэрэгжүүлэх хамтарсан компани ашиглах ба үлдсэн хөрөнгө оруулалтын орд газрыг барьцаалах замаар зээл авах болон бусад эх үүсвэрээс зохицуулна гэдгийг мөн ажлын хэсгээс тайлбарлалаа.
Ингээд уг тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх эсэх талаар гишүүдээс санал хураахад байнгын хорооны хуралдаанд оролцсон 11 гишүүний 10 нь дэмжсэн бөгөөд үүгээр уг тогтоолын төслийг маргааш чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх болж байгаа юм. Дашрамд дурьдахад, Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээ тогтоох төслийг Г.Уянга гишүүн ганцаараа дэмжээгүй юм.

Т.Хулан
Сэтгэгдэл (4)