Эхнэрээ харгисаар тамлан хөнөөсөн Кувэйтийн цагаачид ердөө 23 жилийн
ял оноосон нь дэлхийн нийтийг бухимдуулж байгаа тухай “Dailymail”
мэдээллээ.
Эхнэрээ харгисаар тамлан хөнөөсөн Кувэйтийн цагаачид ердөө 23 жилийн ял оноосон нь дэлхийн нийтийг бухимдуулж байгаа тухай “Dailymail” мэдээллээ. Гэмт этгээд Тахи Манаа өнгөрсөн жил 28 настай кувэйт эхнэр Сара Шоурефиг хоёр цагийн турш төмөр саваа, аптерка, өрөмдлөгийн машинаар тамласны улмаас дөрвөн хүүхдийн ээж амиа алдсан юм.
Англид 2010 онд цагаачлан очсон 37 настай Тахи Манаа өнгөрсөн гуравдугаар сард эхнэрээ санаанд багтамгүйгээр тамлан хөнөөсөн бөгөөд хэргийн газар очиход хохирогчийн нүдэнд халив зоолттой байсныг өмгөөлөгчид нь онцолжээ.
Гэвч Шэффельд хотын шүүх хэрэгтнийг сэтгэл мэдрэлийн өвчтэй хэмээн үзсэн учраас ердөө 23 жилийн ял оноосон байна. Харин хорирогчийн гэр бүлийнхэн энэхүү шийдвэрийг эсэргүүцсэн бөгөөд түүнийг эхнэрийнхээ аминд хүрсэн өдрөө зугтахыг оролдож аялалын компанилуу холбогдсон хүн сэтгэл мэдрэлийн өвчтэй байх ёсгүй хэмээн буруутгасаар байна.
Хохирогч эмэгтэй тамлуулах хугацааны ихэнхид нь амь тавиагүй байсан тул ихээхэн тамлан зовоогдсон хэмээн өмгөөлөгч үзэж байна. Эмэгтэйн биенд нийт 270 гаруй шарх байсан нь түүнийг олон жилийн турш гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсныг нотолж байгаа аж.
Тахи Манаа шашныхаа уламжлалын дагуу дөрвөн эхнэртэй бөгөөд эхнэрүүдээ өөрт нь хүлцэнгүй байх ёстой гэсэн итгэл үнэмшилтэйгээ мэдэгдсэн нь олон нийтийн бухимдуулжээ. Тус хэрэг гэр бүлийн хүчирхийллийн асуудлыг олон нийтийн сүлжээний халуун сэдэв болгож байна.

Д.Идэр
Сэтгэгдэл (6)