Хятадын эрх баригчид ирээдүйд Евроазийн эдийн засгийн холбоотой хамтран чөлөөт худалдааны бүс байгуулахыг зорьж байгаа гэж ОХУ-аас БНХАУ-д суугаа Элчин сайд Андрей Денисов мэдэгджээ. Ингэснээр Орос, Беларусь, Казакстан, Армени, Киргизстанд гаалийн тарифгүй худалдаа эрхлэх юм. Энэ бүс нутагт 171 сая хүн амьдарч байгаа бөгөөд 2015 оны байдлаар Дотоодын нийт бүтээгдэхүүнийх нь хэмжээ 3 триллион долларт хүрнэ гэсэн тооцоо гарчээ.
Эдийн засгийн ач холбогдол өндөртэй энэ бүс нутагт Хятадууд нөлөөгөө тогтоосноор Орост эерэг нөлөөтэй гэж зарим шинжээч дүгнэж байна. Барууны хориг арга хэмжээнээс болоод Оросын эдийн засаг хүнд байдалд орсон энэ үед Хятадтай харилцаагаа гүнзгийрүүлснээр хоёр орны худалдааны нийт эргэлт 2020 он гэхэд 200 тэрбум долларт хүрнэ гэж тооцоолж байна. Хятад нь Оросын хоёр дахь том түнш болж, 2014 онд нийт 95,3 тэрбум долларын худалдаа хийжээ. Түүнчлэн Сибирээр дамжуулан 400 тэрбум ам.долларын байгалийн хийг Хятадад нийлүүлэх гэрээ байгуулж, Москва-Бээжингийн хооронд 48 цаг хүрч очих хурдны галт тэргийг 242 тэрбум ам.доллараар барихаар төлөвлөж байна.