Олон улсын үйл явдлын мэргэжилтнүүд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины
Египет дэх айлчлалын шалтгааныг олон өнцгөөс дүгнэж эхэллээ.
Олон улсын үйл явдлын мэргэжилтнүүд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины Египет дэх айлчлалын шалтгааныг олон өнцгөөс дүгнэж эхэллээ. Мэргэжилтнүүдийн ихэнхи нь айлчлалыг нь Украйны хямралын улмаас тусгаарлагдсандаа биш ОХУ-ын нөлөөг өөрөөр хэлбэл Египетийн ерөнхийлөгч Сисигийн гол ивээн тэтгэгч нь Владимир Путин гэдгийг дэлхийн нийтэд харуулах зорилготой хэмээн үзэж байна.
Барууны дүгнээчид “В.Путин Араб дахь Москвагийн нөлөөг ихэсгэхийн тулд Арабын Вашингтонтой харилцаагаа муутгасан хамгийн алдартай улс болох Египетэд хүрлээ” хэмээн бичжээ.
Путин даваа гарагт Египетийн нийслэлд хүрсэн бөгөөд хоёр орны удирдагчид хагас цаг орчим уулзсан байна. Харин талууд хэлэлцээрийн баримт бичгүүдэд ирэх пүрэв гарагт гарын үсэг зурах аж.
Өнгөрсөн наймдугаар сард Египет дэх ардчиллыг АНУ буруутгасны дараа ерөнхийлөгч Сиси ОХУ-д айлчилсан бөгөөд энэ үед худалдаа, цэргийн салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр шийдсэн юм. Үүний хүрээнд ОХУ Египетэд өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн зэвсэг нийлүүлж эхэлсэн юм.
Кремлин өнгөрсөн долоо хоногт энэхүү айлчлалын тухай мэдэгдэхдээ талууд Сири, Ливи, Ирак дахь нөхцөл байдлыг тэр тусмаа ИзрайльеПалестинийн хямралын асуудлыг хэлэлцэнэ хэмээн мэдээлсэн билээ.

Д.Идэр