УИХ-ын гишүүн С.Баярцогтыг Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл хөтөлбөрийн жагсаалтад 3Painter Law Firm3 хэмээх гэр бүлийн 2 гишүүнтэй хуулийн фирмд 17,5 тэрбум төгрөгийн санхүүжилт төсөвт суулгасан хэмээн буруутгаж байгаа. Тус хуулийн ферм нь иргэний зарга, бизнесийн ба үл хөдлөх хөрөнгийн төлөвлөгөөний чиглэлээр зөвлөгөө мэдээлэл өгдөг.
Сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн салбарын хайнга байдал, хувь хүний гэмтэл бэртэл, зүй бус үхэлтэй холбоотой хэргүүдийг амжилттай шийдвэрлэжээ. Түүнчлэн бизнесийн маргааныг зарга үүсгэгч, шүүгдэгч талуудын аль алиныг нь төлөөлөх замаар шүүн таслахад оролцож байна.
Фирмийн эзэн Роберт Пэйнтер нь Хьстон хотод эхнэр Тауня, дөрвөн хүүхдийнхээ хамтаар амьдардаг. Ноён Пэйнтер нь өмгөөлөгч болохоосоо өмнө АНУ-ын армид офицер байжээ.
Роберт Пэйнтерийн тухай вэб дээрх өөрийнх нь танилцуулгад хэзээ зэрэг авсан, ямар олон нийтийн үйл ажиллагаа эрхэлдэг, ямар ямар шагнал авсан тухай дэлгэрэнгүй мэдээлэл байгаагаас манай улсаас Алтан Гадас одонгоор шагнуулсан тухай мэдээний линк хадаатай буй.
2013 оны тавдугаар сарын 7-нд “Painter Law firm”-ийн өмгөөлөгч Роберт Пэйнтерийг Тиранозавр Батаар үлэг гүрвэлийн ясыг буцааж авахад онцгой үүрэг гүйцэтгэсэн гэж үзэн “Алтангадас” одонгоор шагнажээ. Түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нэхэмжлэлээр АНУ-ын шүүхэд хандаж, ялалт байгуулсан гэж үзсэн байна.
Энэ компани өмнө нь ч Монголын эрх баригчдаас мөнгө салгаж байжээ. Тус компанийг үүсгэн байгуулагч нь Роберт Пэйнтер, түүний эхнэр Тиана Пэйнтер нар нь энэ удаа 17,5 тэрбум төгрөгөөр ямар зөвлөгөө өгөх гэж байсан, түүнийг яаж үнэлсэн нь тодорхойгүй байна.
Энэ компани өмнө нь ч Монголын эрх баригчдаас мөнгө салгаж байжээ. Тус компанийг үүсгэн байгуулагч нь Роберт Пэйнтер, түүний эхнэр Тиана Пэйнтер нар нь энэ удаа 17,5 тэрбум төгрөгөөр ямар зөвлөгөө өгөх гэж байсан, түүнийг яаж үнэлсэн нь тодорхойгүй байна.
Анагаах ухаан, эрүүл мэндийн салбарын доголдолтой холбоотой хэргүүдийг өмгөөлж алдаршсан Роберт нь 2014 онд эмнэлэг буруу онош тавьснаас болж, зовж буй Бинти Ли хэмээх эмэгтэйг өмгөөлж байжээ. Даралт харвасан Бинти Ли хэмээх бүсгүйн эрүүл мэндийн хариуцлагыг эмнэлгийн ажилтнууд 100 хувь хариуцах ёстой гэсэн шийдвэр гаргажээ. Мөн 37 настай өвчтнийг үхэлд хүргэсэн Хьюстоны эмнэлгийн эсрэг зарга үүсгэж байсан түүхтэй.
Сэтгэгдэл (17)