Хятадын Сичуань мужаас гаралтай уул уурхайн магнат Лиу Ханыг мафийн бүлэглэл үүсгэж, аллагын хэргээр цаазалжээ. Түүнийг Үндэсний аюулгүй байдлын дарга асан, авилгын хэргээр шалгагдаж буй Жоу Юкантай холбоотой гэж үзсэн байна. Мөн Сичуань мужийн Гуанхан хотын мөрийтэй тоглоомын бизнесийг хууль бусаар монопольчилж, нутгийн иргэдийг дарангуйлж, орон нутгийн эдийн засагт сөргөөр нөлөөлжээ.
Лю Ханьтай хамт түүний ах Лю Вэй болон Тан Сяньбин, Чан Дунхуа, Тянь Сяньвэйю зэрэг хамсаатныг тэр даруй цаазалсан байна. Хятад даяар дуулиан тарьсан энэ хэрэгт нийтдээ 36 хүн холбогдсоноос ийнхүү тав нь цаазлуулж, таван хүн хоёр жил хоригдсоны дараа цаазлуулах, дөрөв хүн бүх насаараа хоригдох, 22 хүн янз бүрийн хугацаагаар хоригдох ял тус тус сонссон ажээ.

Сэтгэгдэл (8)