Америк нь дэлхийн хамгийн их хог хаягдалтай улс болон хувирчээ. Гэхдээ компьютер, телевизор, гар утас зэрэг хүний биед, цаашлаад хүрээлэн буй орчинд аюултай хогныхоо хэмжээгээр дэлхийд тэргүүлэх болсон байна. Зөвхөн 2012 он гэхэд 9,4 сая шоо метр техникийн хог хаягдал ялгаруулсан нь Хятадтай харьцуулахад 2 тонноор илүү хэмжээ билээ. Америкийн нэг иргэн жилд дунджаар 30 килограмм техникийн хаягдал гаргаж байгаа нь дэлхийн дундаж буюу 70 кг-аас дөрөв дахин өндөр үзүүлэлт юм.
Дэлхийн хогийн сав цаг, минутаар дүүрч байна. Шатаасан ч хог чигээрээ үлдсэн хэдэн тэрбум, их наяд тонн хог хаягдал газрын хөрсөнд оршсоор л байгаа. Түүнчлэн бас нэгэн аюул бол өндөр хөгжилтэй улсын цөмийн үйлдвэрлэлээс ялгарсан цөмийн хог хаягдал юм. Хүн төрөлхтөн цөмийн хаягдлаа газрын хөрсөнд булахаас өөр оновчтой шийдэлд одоогоор хүрээгүй байна.