Хонконгийн эмнэлэгт хэвлийдээ хоёр ихэр ураг тээж буй жирэмсэн охин мэндэлж, шуугиан дэгдээсэн байна. Охины хэвлийд 8-10 хоног хүртэлээ бойжсон хоёр ургийг Их Британийн Хатан хаан Элизабетийн нэрэмжит эмнэлэгт хагалгаагаар авчээ. Хагалгаа амжилттай болж, найм хоногийн дараа охиныг эмнэлгээс гаргасан байна.
Ихэр ургийн хөл, гар нь бүрэн бойжиж, сээр нуруу, хавирга, нарийн гэдэс нь үүсч, арьсаар хучигдсан байжээ. Нэг нь 14,2 грамм, нөгөө нь 9,3 грамм жинтэй байсан гэнэ. Энэхүү ер бусын тохиолдлыг Хонконгийн Эрүүл мэндийн сэтгүүл онцолжээ.
Ураг дотроо ураг тээх явдал 500 мянган төрөлт тутамд нэг удаа тохиолддог байна. Гэхдээ дэлхий дээр нийт 200 гаруй удаа ийм хачин жигтэй зүйл бүртгэгдсэн ажээ.
“Жирэмсний хяналтын үед ийм гажгийг илрүүлэх ямар ч боломжгүй. Нярайн биед байгаа үр хөврөл хэтэрхий жижигхэн байдаг. Дөнгөж мэндэлсэн охин жирэмсэн байна гэдэг эцэг, эхтэй нь холбоотой. Эцэг, эхийнх нь үр хөврөл буруу газар байрласан байх магадлалтай” гэж эх барих, эмэгтэйчүүдийн эмч доктор Ю Кай Ман ярьжээ. 2010 онд ийм тохиолдол гарахад Дэлхийн эрүүл мэндийн байгууллага шалтгааныг нь олж чадалгүйгээр хорт хавдрын ангилалд авч үзсэн байна. Зөвхөн эх нь олон удаа үр хөндүүлсэнээс үүдэлтэй гэдэг таамаглалыг дэвшүүлжээ.
Ихэр ургийн хөл, гар нь бүрэн бойжиж, сээр нуруу, хавирга, нарийн гэдэс нь үүсч, арьсаар хучигдсан байжээ. Нэг нь 14,2 грамм, нөгөө нь 9,3 грамм жинтэй байсан гэнэ. Энэхүү ер бусын тохиолдлыг Хонконгийн Эрүүл мэндийн сэтгүүл онцолжээ.
Ураг дотроо ураг тээх явдал 500 мянган төрөлт тутамд нэг удаа тохиолддог байна. Гэхдээ дэлхий дээр нийт 200 гаруй удаа ийм хачин жигтэй зүйл бүртгэгдсэн ажээ.
Эх сурвалж: www.mirror.co.uk
metro.co.uk