УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, С.Бямбацогт, О.Содбилэг, Д.Сумъяабазар нарын гишүүд Ач санах агуулга бүхий “Ахмад настны нийгмийн хамгааллын тухай” шинэчилсэн найруулгын хуулийн төслийг боловсруулжээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, О.Содбилэг нар дөнгөж сая сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Уг хуулийн төслийн гол агуулга нь ахмадуудын нийгмийн хамгааллыг сайжруулах, ая тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэх, хуримтлуулсан мэдлэг, ур чадвараа хойч үедээ өвлүүлэн үлдээх, өөрсдөө нийгмийн амьдралд идэвхтэй оролцож, улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах боломжийг өргөжүүлэхэд оршиж байгаа аж.
Мөн тэдний амьжиргаа, хөгжил, оролцоог дэмжих, үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлэх зорилготой юм байна. Тус хууль 4 бүлэг, 14 зүйлтэй бөгөөд ахмад настанд үзүүлэх дэмжлэг, үйлчилгээг ихэвчлэн тэдний хэрэгцээ, хүсэл санаачилгад тулгуурлах зарчмаар үзүүлэхээр хуульчилж, дэмжлэг үйлчилгээний төрөл, хэлбэрийг өргөжүүлснээр одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиас давуу талтай болсон гэж үзэж байгаа гэж УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр хэллээ.
Хуулийн төслийг боловсруулахдаа
1. Ахмад настны эрүүл мэндийг дэмжих
2. Тэтгэврийн харилцааг боловсронгуй болгох
3. Ахмадуудыг орон сууцаар хангах
4. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих
5. Сувилал, амралт гэсэн бодлогын хүрээнд анхаарал хандуулжээ.

Т.Хулан
Сэтгэгдэл (12)