Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийн газар шорооны ажил 90 гаруй хувьтай байгаа гэж холбогдох албанаас мэдээлжээ. Мөн төслийн нийт ажил энэ сарын 6-ны өдрийн байдлаар 50 орчим хувьтай явж байгаа аж. Энэхүү төслийн хүрээнд Өмнөговь аймгийн Умдайн голын сайр дээгүүр 435 метрийн урттай гүүрийн тулгуур барьсан бөгөөд хоёр газар буталмал чулуун дайрганы үйлдвэр байгуулжээ. Тус ажилд нь нийт 400 сая ам.долларын санхүүжилт хийхээс эхний ээлжид 200 сая ам.долларыг Хөгжлийн банкаар дамжуулан олгожээ.