Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Шадар сайд Т.Доржханд дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Хамгийн анхны суурь реформ бол эрчим хүчний реформ байх юм байна. Монгол Улс өөрөө эрчим хүчний орон юм байна. Дэлхийн 200 улсаас газар дээрх эрчим хүчний нөөцөөр дэлхийд 5т орж байна. Монгол Улс маш том газар нутагтай, өндөрлөг газар учир салхи нь хүчтэй, нар нь хурц. Үүгээрээ бид асар их эрчим хүч үйлдвэрлэх өгөгдөлтэй улс юм байна. Гэвч өнөөдрийн байдлаар бид эрчим хүчний дутагдалтай явж байна. Сүүлийн 40 жилийн хугацаанд эрчим хүчний шинэ эх үүсвэр баригдаагүй. Одоо томоохон төслүүдээ хамтдаа хэрэгжүүлье. Үр дүнг нь иргэддээ өгье.
Засгийн газраас хэрэгжүүлж буй 14 мега төслийг хэрэгжүүлэхэд дутагдаж буй зүйл бол эрчим хүч. Иймд засгийн газар шийдвэрээ гаргасан. Эрчим хүчний реформыг эхлээд хийе гэж.
Монгол Улсын хувьд эрчим хүчийг 100 хувь өөрсдөө үйлдвэрлэдэг, хараат бус бие даасан байдалтай болно. Шаардлагатай нөхцөлд хоёр хөршөөсөө импортолдог, экспортлодог болно.
Эрчим хүчний салбарт байгалийн монополь нь төрийн монополь болчихоод байгаа асуудлыг цэгцэлнэ.
Ингээд бид энэ өдрөөс эхлээд эрчим хүчний реформ руу орж байна" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (2)