Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаар УИХ-ын гишүүн асан З.Нарантуяаг томилох аж. Тэрбээр 2016-2020 онд Завхан аймгаас УИХ-д сонгогдож, АН-ын бүлэгт багтан ажиллаж байсан нэгэн юм. Харин 2020, 2024 оны УИХ-ын сонгуульд өрсөлдсөн ч сонгогдож чадаагүй.
Өнгөрөгч сонгуулиар намынхаа жагсаалтад багтах амбицаа илэрхийлж, Л.Гантөмөр нартай ил маргаан үүсгэсэн нь олон нийтийн анхаарлыг татсан удаатай.
Сэтгэгдэл (5)